Йемен Улсын баруун хойд хэсэгт агаарын цохилт өгч 70 хүн амь насаараа хохирчээ

Үйл явдал

Баасан гарагийн орой НҮБ-аас Йемен Улсын баруун хойд хэсгийн Саада муж дахь байгууламжид босогчдын төлөөлөл Хоути хөдөлгөөнөөс агаарын цохилт өгч 70 гаруй хүний аминд хүрчээ.

Хоути хөдөлгөөнөөс Бямба гарагийн өглөө мэдэгдэл хийн, агаарын цохилт өгсөн нь тодорхой болсон юм.

2015 оноос хойш Хоути хөдөлгөөнтэй мөргалдаан үүсгэсэн Сауди Лед бүлгэмээс агаарын цохилтод өртсөн хэсэг газар нь НҮБ-аас зөвшөөрөгдөөгүй, агаарын цохилт хийх газруудын жагсаалтад багтаагүй гэдгийг мэдэгдлээ.

Тус газарт олон мянган хүн бэртэл гэмтэл авснаас гадна байшин барилга эвдэрч сүйдээд байгаа юм. Мөн 70 хүн амь насаа алдсан бөгөөд энэ тоо цааш өсөх хандлагатай байгааг албаныхан мэдэгдлээ.

Хэдэн сая иргэн орох оронгүй болсон талаар ч мөн онцолжээ. Үүнээс гадна дээрх хоёр бүлгэмийн 2015 оноос хойш үргэлжилж буй мөргөлдөөний улмаас 10 мянга гаруй иргэн амь насаа алдсан. Үүнд хүүхэд эмэгтэйчүүд ч багтаж байна.