Япон Улс Европт шингэрүүлсэн байгалийн хий нийлүүлнэ

Үйл явдал

Япон улс Европт шингэрүүлсэн байгалийн хий нийлүүлнэ. 

ЕХ болон АНУ-ын талаас Япон улсад тавьсан хүсэлтийн дагуу Токио илүүдэл шингэрүүлсэн байгалийн хийгээ Европт нийлүүлэхээр тогтжээ.

Энэ талаар Японы Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд Коичи Хагиуда мэдэгдсэн байна. Хэдийгээр Япон улс өөрөө гаднаас эрчим хүч импортолдог ч өнөөдөр Европ тивд үүсээд байгаа эрчим хүчний хямралыг шийдвэрлэхэд улс төрийн эв нэгдлээ илэрхийлэн илүүдэл байгалийн хийгээ нийлүүлэхээр шийджээ. Эхний ээлжийн хийн нийлүүлэлтээ Япон улс ирэх 3-р сард хийхээр төлөвлөж байна. Коичи Хагиуда-гийн мэдээлснээр Японы компаниуд өөрсдийн шийдвэрээр зарж болох байгалийн шингэрүүлсэн хий ачсан хөлөг онгоцнуудаа Европ руу илгээхээр төлөвлөсөн, хийн нийлүүлэлт Японы хүн амын хэрэгцээнд сөргөөр нөлөөлөхгүй гэдгийг хэлсэн байна. Түүнчлэн сайд Япон улс Европ руу хэдий хэмжээний хий нийлүүлж байгаагаа тодотгоогүй байна. Японы эрчим хүчний компаниудын байгалийн шингэрүүлсэн хийн нөөц өнгөрсөн жилийнхээс 10-аад хувиар их байгаа учраас ЕХ болон АНУ-аас тавьсан хүсэлтийг хүлээн авч, илүүдэл хийгээ нийлүүлэхээр зөвшөөрчээ.