Иранд “шоронгийн ресторан” нээгджээ

Үйл явдал

Иранд нэгэн өвөрмөц ресторан нээгдсэн байна. 

Орон шоронд хоригдож байгаад суллагдсан хоёр залуу нэгдэн “шоронгийн ресторан” нээжээ. 

Энэхүү байгууламжийн гол зорилго нь ресторанаасаа олсон ашгаараа төлбөрийн чадваргүйгээс болж шоронд хоригдож байгаа хоригдлуудад өр төлбөрөө төлж эрх чөлөөтэй болоход нь туслах явдал гэнэ.

“16-р камер” гэсэн нэртэй рестораныг Тегеран хотын зүүн хэсэгт байгуулжээ.