Дэлхийн улс орнууд Туркт аврах ажиллагаанд аврах багуудаа илгээсэн бөгөөд 24,000 гаруй онцгой байдлын албан хаагч газар дээр ажиллаж байгаа юм.
Харин Сирийн хойд хэсэгт түсламжийн хангамж асуудалтай байна. Сирийн газар нутагт үйл ажиллагаа явуулдаг сайн дурын байгууллага болох “Цагаан дуулгатнууд”-ын мэдээлж байгаагаар одоогоор хэн ч тэдэнд тусламж санал болгож холбоо бариагүй байна.
Сирийн Идлиб хотод аврах аврах ажиллагаанд оролцож байгаа нэгэн сайн дурын аврагч, түүний баг зогсолтгүй 30 цагийн турш амьд үлэгдсийг хайж байгааг Ал Жазийрад ярьсан байна. Орон сууцны хорооллоос эцсийн хүнийг олох хүртэл хэдэн 7 хоног биш юмаа гэхэд хэдэн өдөр зарцуулагдана гэж хэлж байгаа юм. Сөрөг хүчний хяналтад байдаг нутагт ажиллаж байгаа, Сирийн иргэний-хамгааллын аврах баг цөөн хэдэн эксковатораа нэг хотоос нөгөө хот руу зөөж, иргэдийг нурангинаас гаргаж авч байна. Олон зуун хүмүүс одоог хүртэл нуранги доор байсаар байгаа, харин тоног төхөөрөмж хангалтгүй тул аврагчид нүцгэн гараараа нуранги ухаж байгаагаа хэлж байгаа юм. Амьд үлдсэн хүмүүсийг аврах хүчин чармайлтад бороо, хүйтэн жавар мөн саад болж, газар хөдлөлтийн дараах чичиргээ үргэлжилсээр байгаад барилгууд улам нурах аюул заналхийлж байгаа юм