Сири хүү Ахмед Абдулжаббарыг газар хөдлөлтөөс хоёр хоногийн дараа нурангиас гаргаж авсан ч даваа гаригт болсон газар хөдлөлтийн дараа зургаан хүнтэй гэр бүлээсээ амьд үлдсэн цорын ганц хүн болохоо тэрээр олж мэджээ.
Таван настай хүү Сирийн Азаз хотын эмнэлгийн орон дээр хэвтэж байхдаа "Аав бид хоёр зочны өрөөнд сууж байтал газар хөдлөлтийн чимээ сонсогдсон" гэж дурджээ. Абдулжаббарын үеэл Ахмед Абу Чехаб ярихдаа, “Амьд үлдсэн хүмүүсийг олох найдвараа бараг алдсан байсан. Бид эргэн тойрноо хайх гэж сүүлчийн удаа нуранги өргөх үед түүний дуудах хоолойг сонссон. Би ойртож очсон ч тэр надтай ярихаас өөр биеэрээ харагдахгүй байсан. Дараа нь би түүнээс "Чиний нэр хэн бэ?" гэж асуухад тэр "Ахмед" гэж хариулсан, би түүнд "чи намайг мэдэх үү?" гэж асуухад, тэр "та бол Абу Чехаб авга ах" гэж хариулсан" гэж хүүгийн үеэл ах ярьжээ. Хүүг 5-6 цаг зарцуулж гаргаж авсан байна.