Даваа гарагийн үүрээр болсон хүчтэй газар хөдлөлтөөс хойш тав хоногийн дараа жирэмсэн эмэгтэй, бага насны охин хоёрыг нурангиас амьд гаргаж авчээ.
Зургаан сартай жирэмсэн эмэгтэй долоон настай охинтойгоо хамт Туркийн Газиантеп хотод баасан гаригийн орой нурсан барилгын нурангин доороос амьд гарч ирж буй агшинг олон нийтийн сүлжээнд байршуулсан видео бичлэг харуулжээ. Бичлэгт аврах албаныхан эмэгтэй, охин хоёрыг дамнуурга дээр авч явсан, тэд 115 цагийн турш булагдсан байсан юм. Турк болон Сирийн баруун хойд нутагт болсон хүчтэй газар хөдлөлтөөс тав хоногийн дараа аврагчид амьд үлдсэн хүмүүсийг хайж олохоор тэмцэж байна. Сүүлийн 20 жилийн хугацаанд тус бүс нутагт болсон хамгийн хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо 23,700 гаруй болжээ.