АНУ-ын Калифорни мужийн Диснейлэнд ажиллаж эхэлжээ

Энтертэйнмент

Америкийн Калифорни мужид Диснейлэнд парк үйл ажиллагаагаа сэргээжээ. Цар тахлын халдварын улмаас дэлхийд алдартай Диснейлэнд сүүлийн 13 сарын туршид ажиллаагүй байна.

Калифорнийн Диснейлэнд жил гаруйн дараа ийнхүү дахин үүд хаалгаа нээсэн ч одоогоор зөвхөн орон нутгийн иргэддээ үйлчилж байгаа юм. Калифорнийн иргэд урт удаан үргэлжлсэн локдаун, хөл хорионы дараа Диснейлэнд дахин нээгдсэн нь тэдэнд эрх чөлөө, баяр баясгалан авчирч, цар тахлын дараах хамгийн сайн “эм” болж байгааг ярьж байна.

Диснейлэнд парк өнгөрсөн жил гаруйн хугацаанд хэдэн тэрбум доллараар тоологдох алдагдал хүлээжээ. Түүнчлэн зугаа цэнгээний паркад ажилладаг 32 мянган хүн ажилгүй, орлогогүй хоцорсон байна. Тэгвэыл хөл хориог цуцалж, паркийн үйл ажиллагааг сэргээснээр Диснейлэндын ажилтнуудын 3/1% нь ажилдаа эргэн оржээ.