“Доностия” нэр хүндтэй шагналыг Францын жүжигчин Марион Котийярт гардууллаа

Энтертэйнмент

Испанийн Сан Себастьян хотод болж байгаа олон улсын 69 дэх удаагийн кино наадмын нээлтийн ёслолын үеэр Францын жүжигчин Марион Котийярт кино урлагт оруулсан хувь нэмрийг нь үнэлж наадмын тусгай шагнал болох Доностия шагнал гардуулжээ.

Сан Себастьяны олон улсын кино наадам нь Канн, Венеци, Берлины кино наадмын дараа орох Европын урлаг соёлын томоохон арга хэмжээнд тооцогддог байна.

Наадмын нээлтийн ёслолын үеэр “Доностия” шагналыг Францын жүжигчин Марион Котийярт гардуулж, тэрээр энэхүү нэр хүндтэй шагналыг хүртэж байгаадаа туйлын их баяртай байгаагаа хэлж, түүний хувьд гэнэтийн шагнал байлаа гэжээ.

Доностия гэдэг нь Сан Себастьян хотын Баск хэлэн дээрх нэр юм. Энэ шагналыг 1986 оноос эхлэн олгох болж, Мерил Стрип, Ричард Гир, Роберт де Ниро зэрэг нэр хүндтэй жүжигчид хүртэж байжээ.