BTS хамтлаг НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганд хандлаа

Энтертэйнмент

АНУ-ын Нью Йорк хотноо ажлаа эхэлж байгаа НҮБ-ын Ерөнхий Ассамблейн нэгдсэн чуулганд БНСУ-ыг төлөөлөн К-pop урсгалын супер одууд болох BTS хамтлаг оролцож байна. Өмнөд Солонгосын залуучуудын BTS хамтлаг НҮБ-ын Хүүхдийн сантай 2017 оноос хойш хамтран ажиллаж, “Өөрийгөө хайрла” аяныг дэмждэг юм. 

BTS хамтлаг өмнө нь 2018 онд мөн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцож байсан нь интернэтэд маш их шуугиан дэгдээж байсан юм. Түүнчлэн өнгөрсөн онд BTS хамтлаг НҮБ-ын Ерөнхий Ассамлейн чуулганд зориулан видео бичлэг илгээж байжээ.

Үүний дараагаар НҮБ-ын сайт хэрэглэгчдийн зүгээс ирэх хандлагад дарагдан ачааллаа даахгүйд хүрч байсан юм.

Тэгвэл энэ жил BTS хамтлагийн залуус Ерөнхий Ассамблейн чуулганд улс орноо төлөөлөн биечлэн очиж оролцож байна.

Хамтлагийн залуус 2017 оноос хойш НҮБ-ын Хүүхдийн сангийн элч болж, Love Myself буюу “Өөрийгөө хайрла” аяныг эхлүүлэн, хүүхэд өсвөр насныханд бусдад гадуурхагдахаас сэргийлэн хувь хүн, өөрийгөө олоход нь тусалж байгаа юм.

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мун Жэ Ин BTS хамтлагийн залуусыг НҮБ дахь улсынхаа тусгай элчээр томилжээ.