Valentino загварын ордон вакцинд хамрагдсаныг батлах загварын цамц гаргажээ

Энтертэйнмент

Италийн Valentino загварын ордон цар тахлын эсрэг вакциндаа хамрагдсан хүмүүст зориулан загварын цамц гаргажээ. Энгэр дээрээ Vaccinated гэсэн бичигтэй цамцыг зарж борлуулсан ашгаа Valentino загварын ордон олон улсын UNICEF байгууллагад хандивлаж байгаа юм. 

Valentino-гийн загварын худи цамцыг анх Лос Анжелесын Cloney компани загварыг нь зохион бүтээжээ. Улмаар ердөө хэдхэн хувь хийгдээд байсан цамцны загварыг Valentino загварын ордон худалдан авч, өөрийн логотойгоор гаргасан байна.

Valentino –гийн дизайнер Пьерпаоло Пиччоли худи цамцны эх загвар болох 5 ширхэг цамцыг найзууддаа бэлэглэхээр худалдан авч, улмаар өөрийн ордны цар тахлын үеийн загвар болгон эрхийг нь шилжүүлэн авсан юм. Valentino-гийн коронавирусний вакцинд хамрагдсан гэсэн бичигтэй цамцыг дуучин Леди Гага тэргүүтэй олон одод өмсөх болжээ.