“The Beatles: Get back” баримтат кино үзэгчдэд хүрлээ

Энтертэйнмент

Ливерпулийн алдарт дөрвөл болох Биттлз хамтлагийн гишүүдийн амьдрал, уран бүтээлийн талаар өгүүлэх The Beatles: Get Back нэртэй баримтат кино үзэгчдийн хүртээл боллоо... Найруулагч Питер Жексон Биттлз хамтлагийн талаарх баримтат дүрсийг ашиглан 3 ангитай шинэ баримтат кино бүтээснийг энэ сарын 25, 26, 27-ны өдрүүдэд Дисней+ сувгаар гаргасан байна. 

Найруулагч Питер Жексон Биттлз хамтлагийнханы амьдрал, уран бүтээл, хамтлаг тарахаас өмнөх сүүлийн тоглолтын бэлтгэлийн талаар харуулах баримтат киногоо нийтдээ 60 цагийн видео, 130 цагийн аудио материалыг судлан бүтээжээ. The Beatles: Get Backнэртэй баримтат кинонд өмнө нь олны хүртээл болж байгаагүй архивын материалууд оржээ. Баримтат кинонд Ливерпулийн алдарт дөрвөл хамтлагаа тараахаас өмнөх, хэдэн сарын үйл явдлыг өгүүлж байгаа юм. Тэд 1969 оны 1-р сард хамтлагийнхаа сүүлийн цомог болох Abby Road болон Let it Be дуугаа гарган, барилгын дээвэр дээр хийсэн сүүлийн тоглолтондоо бэлтгэж байгаа үйл явцыг Биттлзынханы тухай шинэ баримтат кинонд харуулжээ. Биттлз хамтлаг барилгын дээвэр дээр хийсэн тоглолтоо Get Back дуугаараа эхлүүлэн, мөн энэ дуугаараа төгсгөсөн юм. Тиймээс шинэ баримтат киног энэ дууны нэрээр нэрлэжээ.