Шотланд Улсын иргэн Томас Столтмэн 210 килограмм жинтэй “атлас чулуу”-г өргөж, “дэлхийн хамгийн хүчтэй залуу”-гаар шалгарчээ.
Дэлхийн өнцөг булан бүрээс оролцогчид АНУ-ын Калифорни мужийг зорин ирж, тэмцээнд оролцсон байна. 27 настай оролцогч Томас Столтмэн аутизмын хам шинжтэй гэж бусдад гадуурхагддаг нэгэн байсан ч, өдгөө дэлхийн хэмжээний хүчтэн болжээ.
Финалын шатанд АНУ-ын оролцогч Брайн Шоу (хошой аварга)-гаас итл давуугаар ялалт байгуулсан байна. Тэмцээн долоон хоногийн турш үргэлжилсэн. Тэмцээний шалгаруулалт дунд 20 тонн жинтэй галт тэргийг гараараа түлхэх даалгавар байсан нь олныг гайхшруулж байсан юм.