Дэлхийн католик шашны тэргүүн, Ромын хамба лам 1-р Франциск хөгжмийн дэлгүүрээр орж, шоппинг хийсэн байна. Ватиканы тэргүүнийг Ром хотноо хөгжмийн зэмсэг худалдаалдаг дэлгүүрээр үйлчлүүлээд гарч явахад нь анзаарчээ.
Ромын тэргүүн хамба лам Ватиканы бүхий л дүрэм журам, протоколыг зөрчин Ром хотын Стерео-саунд хөгжмийн дэлгүүрээр орж, тэнд 12 минут саатжээ. Тэрээр цагаан өнгийн Фиат 500 машинтай, цагдаагийн харуул хамгаалалтан дор явж байхдаа ийнхүү замаасаа хазайжээ.
1-р Франциск буюу Хорхе Марио Бергольо Ромын католик сүм хийдийг тэргүүлэхээсээ өмнө дуу хөгжимд ихэд дуртай, хөгжмийн дэлгүүрээс пянз цомог авдаг байжээ. Ватиканы тэргүүн хөгжмийн дэлгүүрээр ороод гарахдаа худалдаа хийгээгүй ч дэлгүүрийн эзэд түүнд сонгодог хөгжмийн цомог бэлэглэсэн байна.