Дэлхийн хамгийн том хэмжээтэйд тооцогдож болзошгүй шүрэн арал олж илрүүлсэн байна

Энтертэйнмент

Далай тэнгисийн нууцыг судалдаг эрдэмтэн судлаачид дэлхийд хамгийн тод тооцогдох шүрэн арал олж нээжээ. Эрдэмтэд Номхон далайн өмнөд хэсэгт байрлах Таити арлын эргээс холгүй хамгийн том хэмжээтэйд тооцогдож болзошгүй шүрэн арал олж илрүүлсэн байна. 

Эрдэмтэд Таити арлын эрэг дагуух газрын ойролцоогоос 3 км гаруй сунаж тогтсон, өмнө нь хүний гар хөл хүрч байгаагүй шүрэн арлын хэсгийг олжээ. Шүрэн арал далайн 35 метрийн гүнд байгаа юм. Францын эрдэм шинжилгээ судалгааны хүрээлэнгийн судлаач Летиция Эбуины ярьснаар шүрэн арлын хэсэг огт хөндөгдөөгүй, байгалиараа байгаа нь ихэд олзуурхууштай байсныг тэмдэглэжээ.

2020 онд гарсан судалгаагаар дэлхийн далай тэнгисийн уснаа загас, ан агнуур тогтмол хийгдэж байгаагаас ердөө 10 жилийн дотор нийт  шүрэн арлын бараг 14% нь устаж үгүй болсон, эсвэл бохирдсон болохын тогтоожээ. Дэлхийн нийт гадаргууны 72%-ийг далай тэнгис эзэлж байгаа ч далай тэнгисийн ёроолын ердөө 20% нь л судлагджээ. Тиймээс эрдэмтэн далай тэнгисийн ёроолд маш их нууц хадгалагдсаар байгаа гэж үздэг байна.