Бельгийн өсвөр насны нисэгч Зара Резерфорд дэлхийн тойрон аяллаа амжилттай дуусгажээ

Энтертэйнмент

Бельгийн өсвөр насны нисэгч Зара Резерфорд дэлхийг тойрсон агаарын нислэгээ амжилттай дуусгажээ. 19 настай Зара нэг хүний хөнгөн онгоцоор дэлхийг тойрон ганцаарчилсан нислэг үйлдэн, бариандаа амжилттай орсон байна. 

Зара Резерфорд дэлхийн агаарын нислэгийн түүхэнд хөнгөн загварын онгоцоор дэлхийг тойрон ганцаарчилсан нислэг үйлдсэн анхны хамгийн залуу нисэгч болжээ. Түүний аялал 5 сарын туршид үргэлжилж, тэрээр Саудын Арабын цөл газар, Берингийн тэнгисийг туулжээ. Хэдийгээр цаг агаарын таагүй үзэгдлийн улмаас аяллаа хоёр сарын туршид хойшлуулах тохиолдол гарч, мөн зарим газарт бичиг баримт бүрдүүлэх асуудлаас шалтгаалан саатаж байсан ч Зара аяллаа амжилттай дуусгаж чадсан байна. Тэрээр ганцаарчилсан аяллаа өнгөрсөн оны 8-р сард Бельги улсаас эхлүүлжээ. Зара “Акул” гэх нэртэй хурдны хөнгөн загварын онгоцоо хөлөглөн нийтдээ 155 хоног нисчээ. Энэ хооронд Зара таван тивийн 41 улс орны газар нутгаар дайран нисчээ.