Австрали Улс “коала” баавгайг хамгаалахад 35 сая доллар төсөвлөжээ

Энтертэйнмент

Австралийн бэлгэ тэмдэг болсон коала баавгай сүүлийн жилүүдэд ховордох эрсдэлд орсон талаар мэдээллээ.

Үүнтэй холбоотойгоор тус улс коала баавгайг хамгаалахад зориулан ирэх дөрвөн жилд 35 сая ам.долларыг ашиглахаар төсөвлөжээ. Тус улсын Ерөнхий сайд Скотт Мориссон мэдэгдэхдээ

“Коала баавгай нь Австралийн бэлгэ тэмдгээс гадна бидний хамгийн хайртай, ховорхон амьтдын нэг. Тиймээс тэдний тоо толгойг өсгөж, асран хамгаалах нь бидний үүрэг”

гэжээ. 35 сая долларыг коалагийн амьдрах орчныг сэргээх, дэлхий даяар коала баавгайны талаар ойлголт өгөх, тэднийг арчилж хамгаалах талаар сургалтыг дэмжих, тэдний эрүүл мэндтэй холбоотой судалгаануудыг явуулах зэрэгт зарцуулахаар болжээ.