Хар өнгийн ховор алмааз эрдэнийн чулууг дуудлага худалдаанд оруулан үнэ хаялцуулна

Энтертэйнмент

Дэлхийн хамгийн томд тооцогдох хар өнгийн ховор алмааз эрдэнийн чулууг дуудлага худалдаанд оруулан үнэ хаялцуулан зарах гэж байна. Хар алмаазыг криптовалютаар арилжаалах хүсэлтэй байгаа гэнэ. 

Английн нийслэл Лондон хотноо дэлхийд цор ганц байх 555 карат жинтэй ховор чулууг дуудлага худалдаагаар зарах гэж байна. Үүнээс өмнө хар өнгөтэй энэхүү эрдэнийн чулуу 20 жилийн туршид хувийн цуглуулгад байжээ. Энэ чулууны гарал үүсэл тодорхойгүй ч бараг тэрбум жилийн настай гэж тооцдог байна. Түүнчлэн зарим эрдэмтэд хар өнгийн алмаазан чулууны гарал үүслийг сансар огторгуйтай ч холбодог юм.

Учир нь чулууны найрлагад нүүрстөрөгчийн изотоп болон устөрөгчийн бүрдэл байгаа юм. Дуудлага худалдаагаар хар алмааз чулууг 4-7 сая долларын үнэд хүрч зарагдана гэж тооцож байгаа ч эзэн нь криптовалютаар арилжих сонирхолтой байгаа гэнэ.