Чилид агаарын бөмбөлөгний наадам болж байна.
Чилийн Пеньяфлор хотод агаарын бөмбөлөгний наадам 3 хоног үргэлжлэх юм.
Ердөө 60 мянган хүн амтай Пеньяфлор хотын иргэдийн хувьд агаарын бөмбөлөгний наадам маш үзүүштэй, ховор арга хэмжээ болж байна. Агаарын бөмбөлөгний наадмын үеэр хотын тэнгэрт хэдэн арван янз бүрийн хэмжээтэй бөмбөлөг хөөргөжээ. Наадмын тасалбарыг авах хүсэлтээ 50 мянган хүн гаргаснаас ердөө 400 азтанд л тасалбар олдсон байна. Тэднээс ердөө 20 нь агаарын бөмбөлөгт суух эрхээр шагнуулжээ.