Алек Болдуины эсрэг шүүхэд гомдол мэдүүлжээ

Энтертэйнмент

Холливудын нэртэй жүжигчин Алек Болдуины эсрэг кино зураглаач Галина Хатчинсын гэр бүлийнхэн шүүхэд гомдол гаргажээ.

Алек Болдуин өнгөрсөн оны 10-р сард Америкийн Нью Мехико мужийн нутагт явагдаж байсан киноны зураг авалтын үеэр бууны сум алдсанаас санамсаргүй байдлаар киноны зураглаачийн аминд хүрсэн юм. 

Золгүй явдал “Rust” буюу “Зэв” нэртэй вестерн киноны зураг авалтын үеэр болсон юм. Киноны гол дүрийг бүтээж байсан жүжигчин Алек Болдуинд киноны зураг авалтын үеэр хоосон хонгио бүхий буу өгч зураг авалт эхэлсэн ч хонгио задарч ойролцоо байсан хоёр хүнийг оножээ. Хэдийгээр бууны сум нь хоосон хонгио байсан ч буудах үед хоёр хэсэг болон задарч улмаар хүмүүсийг оносон юм. Энэ явдал зураг авалтын багийнхан, мөн жүжигчний хувьд гэнэтийн цочирдмоор зүйл байж, хоосон хонгионд оногдсон 42 настай Украин гаралтай зураглаач эмэгтэй Халина Хачинс хүнд шархдан эмнэлэгт яаралтай хүргэсэн ч шархаа даалгүй нас баржээ. Тэгвэл энэхүү хэрэг явдлын дагуух мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж, хэдийгээр Болдуин дээрх явдал санамсаргүй байдлаар болсон гэж байгаа ч Хатчинсын гэр бүлийнхэн жүжигчний эсрэг шүүхэд гомдол мэдүүлсэн байна.