Францын нийслэл Парис хотноо зохиолч Антуан де Сент-Экзюперид зориулсан үзэсгэлэн гаргажээ.
Парис хотноо үүд хаалгаа нээсэн үзэсгэлэнд нэртэй зохиолчийн “Бяцхан ханхүү” үлгэрийн номын гар бичмэлийг дэлгэжээ.
Зохиолч “Бяцхан ханхүү” үлгэрээ 1942 онд АНУ-д байхдаа бичсэн юм. Антуан де Сент-Экзюпери Франц орон нацистуудад бүслэгдсэний дараа түр хугацаагаар Эрх чөлөөний орныг зорьжээ. Түүний үлгэрийн зохиолын гар бичмэл нь Нью Йоркийн номын санд хадгалагддаг байна. Тэгвэл Парист нээгдсэн үзэсгэлэнд зохиолчийн гар бичмэл болоод зарим нэг зураг, ноорог зэргийг харж болох юм.