Францын Ницца хотод уламжлалт цэцгийн баяр болж байна

Энтертэйнмент

Францын Ницца хотод уламжлалт цэцгийн баяр болж байна. Ниццагийн цэцгийн баяр энэ жил 137 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа юм. 

Ницца хотноо болж байгаа цэцгийн баяр хоёр дахь долоо хоногтоо үргэлжилж байна. Энэ жилийн цэцгийн баярыг цар тахлын улмаас хоёр жил өнжсөний дараа зохион байгуулж байгаа юм. Ницца хотын цэцэрлэгчдийн нийгэмлэгээс эрхлэн зохион байгуулдаг баярт энэ жил 3 мянган сортын өнгө өнгийн цэцэгсийг дэлгэжээ. Түүнчлэн цар тахлын халдвар бүрэн гүйцэд арилаагүй байгаа учраас цэцгийн наадамд оролцогсдын тоог нэг удаад 7 мянган хүнээр хязгаарлажээ.

Жирийн үед Ниццагийн цэцгийн баярыг үзэж сонирхохоор 200-аад мянган хүн ирдэг байжээ.