Дэлхийн хамгийн цэнгэг устай нуур болох Байгаль нуурын эрэг дээр уламжлалт мөсөн баримлын наадам болж байна. Энэхүү арга хэмжээг үзэж сонирхохоор Оросын өнцөг булан бүрээс хүмүүс зорин очжээ.
Байгаль далайн эрэгт болж байгаа мөсөн баримлын наадамд оролцохоор 45 баг бүртгүүлжээ. Тэд Оросын янз бүрийн хотоос зорин очсон байна. Түүнчлэн мөсөн баримлын наадамд Монгол улсаас ч мөн баг оролцож байна. Мөсөн баримлын наадамд “Зуунаас зуунд” нэртэй баримал урласан Корольковын гэр бүлийн баг шилдгээр тодорчээ. Тэд Оросын Комигийн БНУ-ын нутгаас олдсон эртний анчны цаг тооллын бичгийн дагуу бүтээлээ урласан байна.