Гүнж Айко анхны хэвлэлийн бага хурлаа хийлгэжээ

Энтертэйнмент

Японы эзэн хааны охин, гүнж Айко олон нийтэд хандан анхны хэвлэлийн бага хурлаа хийлгэлээ. 

Гүнж Айко өнгөрсөн оны 12-р сард 20 нас хүрч, нас биед хүрсэн юм. Гүнж насанд хүрснээр Японы эзэн хааны ордныг төлөөлөн олон нийтийн арга хэмжээнд оролцох, төлөөлөх эрхтэй болж байна. 

Гүнж Айко Японы эзэн хааны гэр бүлийг төлөөлөн хийлгэсэн анхны хэвлэлийн бага хуралдаа оролцжээ. Японы эзэн хаан Нарухито, хатан хаан Масако нарын цорын ганц охин, гүнж Айко өнгөрсөн оны 12-р сард нас биед хүрчээ. Гүнж Айко ийнхүү нас биед хүрснээсээ хойш анх удаа олон нийтэд хандан хэвлэлийн бага хурал хийлгүүлсэн байна. Токио хотноо байрлах Японы эзэн хааны ордонд болсон гүнж Айкогийн хэвлэлийн бага хурал 30 минут үргэлжилжээ. Тэрээр улс орондоо болсон байгалийн гамшигт үзэгдэл, хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдсан гэр бүлүүдэд эмгэнэл илэрхийлэн, гамшгийн бүс дэх иргэдэд дэмжин туслах болохоо мэдэгдсэн байна.