Туркэд дэлхийд хамгийн уртад тооцогдох “Чанаккале-1915” гүүрийг нээжээ

Энтертэйнмент

Туркэд, Дарданнелийн хоолойд дэлхийн хамгийн уртад тооцогдох “Чанаккале-1915” нэртэй дүүжин гүүр баригдан ашиглалтанд оржээ.

Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган гүүрийн нээлтийн ёслолд оролцон, шинээр баригдсан гүүрийг Чанаккале дахь түүхэн тулаанд ялалт байгуулсны 107 жилийн ойд зориулсан болохыг тэмдэглэн хэлсэн байна. 

“Чанаккале-1915” гүүр нь Туркийг Европ Ази тив болгон хуваадаг Дарданеллын хоолойг дамнуулан барьжээ. Гүүрийн барилгын ажлыг 5,100 хүн, 740 нэгж техникийн тусламжтай барьж байгуулсан байна. Энэ гүүр нь Туркийн хувьд зам тээврийн томоохон төслүүдийн нэг болж, Стамбул болон Чанаккале мужийг холбосон хамгийн дөт зам болж байгаа юм. Түүнчлэн Европ, Ази тивийг холбосон дэд бүтцийн гол бүтээн байгууламж болж байна. Дарданеллын хоолойг дамнуулан тавьсан гүүр нь хоёр урсгалд нийт 6 эгнээ замтай, нийт урт нь 4,608 метр юм. Ингэснээр энэ гүүр дэлхийн хамгийн уртад тооцогдох дүүжин гүүр болжээ.