“Хатуу самар” киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин Брюс Уиллис кино урлагаа орхиж байна

Энтертэйнмент

“Хатуу самар” киноны гол дүрийг бүтээж, олны танил жүжигчин болсон Брюс Уиллис кино урлагаа орхиж байна. Тэрээр кино урлаг, жүжигчний мэргэжлээ орхих болсон талаараа мэдэгджээ.

Жүжигчин Брюс Уиллис тархины хүнд хэлбэрийн өвчин болох афазия туссан учраас мэргэжлээсээ хөндийрөхөөс аргагүй болжээ. Энэ нь хүний хэл яриа алдагдах, ой санамж нь буурах үр нөлөө үзүүлдэг өвчин юм. Тиймээс Брюс Уиллис өвчин нь хүндрэхээс өмнө жүжигчний карьертаа цэг тавьж байгаагаа олон нийтийн сүлжээгээр дамжуулан мэдээлсэн байна.

67 настай Уиллис “Хатуу самар” киноны Жон Маклейны дүрээр үзэгчдийн танил болсон юм.