Netflix-н Stranger Things цувралын 4-р улирал удахгүй гарах гэж байгааг фэнүүд нь өдөр дараалан хүлээж байгаа байх. Шинэ улирал ямар ямар онцлогтойг цувралын бүтээгч ах дүүс Duffer танилцуулсан байна.
Энэ улирал өмнөх 3 бүлгээс ялгаатай. Ангиуд өмнө нь дунджаар гуч орчим минутын урттай байсан бол шинэ улирал бараг 2 ангийг нийлүүлсэн хэмжээтэй. Нэг цагаас доош хугацаатай нэг анги байхгүй гэнэ.
Маш олон тайлагдаагүй нууцын тухай өгүүлэх шинэ улирлын цуврал хоёр бүлэгтэй, эхний бүлгийг 5-р сарын 27-ноос, 2-р бүлэг нь харин 7-р сарын 1-нээс Netlfix платформ дээр цацагдах юм байна.