Рэппер Кanye West яагаад Coachella festival-д оролцохгүй вэ?

Энтертэйнмент

Рэппер Kanye West 4-р сарын 15-нд болох Coachella festival-аас хэдхэн хоногийн өмнө оролцохгүй болсноо зарласан. Түүний сүүлийн үеийн асуудлын тэмдэг дагуулам үйлдлүүдийн шалтгааныг ойр дотны нэгэн эх сурвалж нь хуваалцсан байна.

Тэр одоогоор маш их дарамт, стресстэй байгаа аж. Рэппер Kanye West-н сэтгэл зүйн асуудал олон жилийн турш үргэлжилж байгааг түүний тухай гурван ангит баримтат киног үзсэн бол мэдэж байгаа.

Рэпперийн ээж нас барсны дараа тэрээр үе үзе хачирхалтай үйлдлүүд хийж эхэлсэн. Саяхан Kim Kardashian-с салсан нь түүнд дахиад хүнд цохилт болсон бололтой.

Өөрийгөө сошиал ертөнцөөс тусгаарлаж, сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарахаар болжээ. Одоо Kanye West зөвхөн 4 хүүхэддээ л анхаарлаа хандуулах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.