Жүжигчин Ли Жун Сог 3 жил засварласны дараа дэлгэцнээ эргэн ирэх нь ээ

Энтертэйнмент

Өмнөд Солонгост ямар ч алдартай од байсан эрэгтэй хүн бүр 2 жилийн цэргийн алба хаах ёстой байдаг. Жүжигчин Ли Жун Сог ч мөн цэргийн албан үүргээ амжилттай хааж дуусаад, 3 жилийн дараа дэлгэцнээ эргэн ирэх нь ээ.

Шинэ драманы нэр Big Mouth, энэ оны 7-р сараас эхлэн MBC сувгаар гарч эхэлнэ. Олон ангит киноны агуулга товчхондоо нэгэн аллагын хэрэг дээр ажиллаж буй 3-р зэргийн хуульчид зөвхөн 10 хувийн л ялалт байгуулах боломж бий, явц дунд олон жигтэй үйл явдал тохиолдож, хуульч залуу гэр бүлээ хамгаалах уу, хуулийн талд зогсох уу гэдэг сонголт хийх хэрэгтэй болдог.

Киноны гол дүр болох Пак Чан Хугийн дүрд жүжигчин Ли Жун Сог тогложээ. Түүний хамтран тоглогч гол дүрийн бүсгүйн дүнд Girls Generation хамтлагийн Им Юна тоглосон байна.