Венесуэл Улс АНУ-ыг хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэгт буруутгалаа

Улс төр

Венесуэл улс АНУ-ыг улс орных нь эсрэг хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэг үйлдсэнд буруутгаж байна. Каракасын эрх баригчид Олон улсын эрүүгийн шүүхэд гомдол гаргаж, Венесуэлын эсрэг Америкийн талаас тавьсан хоригоос шалтгаалан улс орон нь их хэмжээний хохирол амсч, ард иргэдийнх нь амьдрал доройтсонд буруутгажээ.

Венесуэлын эрх баригчид өнгөрсөн оны 2-р сард Америкийн засгийн газрыг мөн “хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэгт буруутган”, өөрийн орны эрх ашгийн төлөө бусад улс орнуудын эрхийг хязгаарлаж байгаад гомдоллож байжээ. Венесуэл улс сүүлийн жилүүдэд эдийн засгийн хямралд автаж, улсынх нь иргэдийн дунд ажилгүйдэл нэмэгдэн, үндэсний мөнгөн тэмдэгт нь үнэгүйдэж, инфляци өсөн, дампуурлын ирмэгт тулж очоод байгаа юм. Вашингтон дахь эдийн засаг, улс төрийн судалгааны албаны мэдээллээр АНУ-ын Венесуэлын эсрэг тавьсан хоригийн улмаас Венесуэлд 2017-2018 онуудад 40 мянган хүн амиа алджээ.