АНУ-ыг Иран Улсын эсрэг тавьсан бүхий л хориг арга хэмжээгээ цуцлахыг шаарджээ

Улс төр

 Ираны цөмийн эрчим хүчний энергийн байгууллагын тэргүүн Австрийн Вена хотноо ажлаа эхэлсэн ОУЦЭХА-ийн ээлжит чуулган дээр мэдэгдэл хийж, АНУ-ыг Иран улсын эсрэг тавьсан бүхий л хориг арга хэмжээгээ цуцлахыг шаарджээ.  

Ираны албаны хүн энэ мэдэгдлийг ОУЦЭХА-ийн гишүүн улс орнууд Тегерантай 2015 онд байгуулсан Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх олон улсын гэрээг сэргээх яриа хэлэлцээрийн талаар хөндөх үед дээрх шаардлагыг тавьжээ.

Ираны цөмийн хөтөлбөрийг тойрсон сэдэв Вена хотноо даваа гарагт ажлаа эхэлсэн ОУЦЭХА-ийн чуулганы үеэр хөндөн хэлэлцэхээр төлөвлөсөн гол сэдвүүдийн нэг болоод байгаа юм.

ОУЦЭХА-ийн тэргүүн Рафаэль Гросси Ираны талд хандан улсыхаа цөмийн объектуудад олон улсын цөмийн шинжээчдийг нэвтрүүлэх, цаашид Тегераны цөмийн хөтөлбөрийг хянахад хамтарч ажиллах хүсэлт тавьжээ. Тэгвэл Ираны цөмийн энергийн байгууллагын тэргүүн Мохаммад Эслами Тегеран АНУ-ын зүгээс улс орных нь эсрэг тавьсан хориг арга хэмжээг цуцалсан цагт олон улсын нийгэмлэгтэй нээлттэй хамтран ажиллах болно гэсэн байна.