2-р Элизабет Шотландын парламентын ээлжит чуулганд оролцон нээжээ

Улс төр

Их Британийн хатан хаан Шотландын парламентын ээлжит чуулганыг нээж, парламентын танхимд хандан мэдэгдэл хийжээ.

Шотландын парламентын 6 дахь чуулганы нээлтийн ёслолд түүнчлэн Их Британийн үе залгамжилсан хунтайж Чарльз гэргий Корнуоллын ахайтан Камиллагийн хамтаар оролцсон байна.

Хатан хаан Шотландын хууль боловсруулах дээд байгууллагад хандан хэлсэн үгэндээ

Шотландын бүс нутгийн гишүүдийг санал зөрөлдөөнтэй байр сууриа үл харгалзан Их Британийн засгийн газартай хамтран ажиллахад уриалан, Шотландын Глазго хотод ирэх онд болох НҮБ-ын Уур амьсгалын асуудлаарх олон улсын чуулганд оролцоно

гэдгээ илэрхийлжээ.