Михаил Саакашвилиг Гори хотын цэргийн эмнэлэгт шилжүүлэн хэвтүүлжээ

Улс төр

Гүржийн экс ерөнхийлөгч Михаил Саакашвилиг Тбилиси хотын захад байрлах Гори хотын цэргийн эмнэлэгт шилжүүлэн хэвтүүлжээ.

Өнгөрсөн 10-р сарын эхээр эх орондоо эргэн ирснийхээ дараа хоригдсон Гүржийн экс ерөнхийлөгч Михаил Саакашвили өлсгөлөн зарласнаас биеийн байдал нь өдрөөс өдөрт муудан доройтсоор байгаа юм. 

Эх орондоо эргэн ирснийхээ дараа хоригдож, улмаар шоронд өлсгөлөн зарлаад байгаа Михаил Саакашвилигийн биеийн байдал маш хүнд байгаа талаар эмч нар мэдээлсэн юм. Гүржийн экс ерөнхийлөгч эх орондоо эргэн ирснийхээ дараа хууль хүчнийхэнд саатуулагдан хоригдсон юм. Тэрээр шоронд орсныхоо дараа өлсгөлөн зарлаж, өнөөдрийн байдлаар 50-иад хоног өлсч байгаа юм. Түүнд эмнэлгийн хөндлөнгийн үзлэг шинжилгээ хийсэн эмч нарын баг, мөн хүний эрхийн асуудлаарх итгэмжит төлөөлөгч Нино Ломжариягийн мэдээлснээр Гүржийн экс ерөнхийлөгчийг цаг алдалгүй олон талын эмчилгээ үйлчилгээ үзүүлдэг мэргэжлийн эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт шилжүүлэх шаардлагатай гэж үзсэн юм. Үүний дагуу Саакашвилийг Глдани дахь шоронгийн эмнэлгээс Гори хотын цэргийн эмнэлэг рүү шилжүүлжээ.