МАКРОН: ЕХ-ны аюулгүй байдлын стратегийг эргэн харах нь зүйтэй

Улс төр

ЕХ-г энэ хагас жилд тэргүүлж байгаа Франц улс ЕХ-ны аюулгүй байдлын стратегийг эргэн харж, шинэчлэн өөрчлөх нь зүйтэй гэж үзэж байна. 

Энэ талаар Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон Европарламентын тусгай хуралдаанд оролцох үеэрээ мэдэгдсэн байна. Тэрээр ЕХ-ны үндсэн эрхийн дагуух хартийг шинэчлэн өөрчлөх цаг болсон гэдгийг Европарламентад хандан хийсэн мэдэгдэлдээ онцолжээ.

ЕХ-г тэргүүлж байгаа Франц улсын төрийн тэргүүн Европарламентад хандан ойрын хагас жилд барьж ажиллах бодлого стратегиа танилцуулжээ. Макрон энэ талаар хөндөн мэдээлэхдээ ЕХ-ны нэгдмэл, хүчирхэг байдлыг илтгэх үнэт зүйлсээ бид бататгах нь зүйтэй. Үүнтэй зэрэгцээд мөн ЕХ-ны үндсэн эрхийн дагуух хартийгшинэчлэх нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. Макрон ийнхүү мэдэгдэхдээ бид Нэгдсэн Европын үнэ цэнэ, нэгдмэл байдал, бидний хүч бололцоог нэгтгэхийн тулд байр сууриа бататгах нь зүйтэй. Бид энэхүү хартийг шинэчилж, эхний ээлжинд хүрээлэн байгаа орчныг хамгаалах, үр хөндөлт хийлгэх эрхийн асуудлыг шийдвэрлэхэд дөхөмтэй байх болно. Өнөөдөр бидний өмнө тулгамдаад байгаа гол асуудал нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, тоон хувьсгал, аюулгүй байдлын асуудлыг шийдвэрлэх байгаа юм. Эдгээрийг шийдвэрлэснээр бид цаашдын бодлого зорилгоо тодорхойлох болно гэжээ.