ПУТИН: ОХУ-ын эсрэг тавьсан хориг улс орных нь эдийн засагт шинэ боломжууд нээж байна

Улс төр

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Барууны улс орнуудын зүгээс улсынх нь эсрэг тавьсан хоригийг улсынх нь эдийн засагт шинэ боломж, бололцоо нээж байгаа явдал гэж харж байна. 

Оросын төрийн тэргүүн ийнхүү мэдэгдэхдээ гадны хориг эсрэгээр улсынх нь дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, бүс нутгийн хөгжилд ихээхэн нэмэр тус болж байгааг тэмдэглэжээ. 

Энэ талаар Оросын төрийн тэргүүн Владимир Путин мэдэгдэхдээ: -Оросын эсрэг Барууны улс орнуудын зүгээс тавьсан хориг саад мэдээж хэрэг олон асуудал дагуулж, хүндрэл бэрхшээл авчирч байгаа нь үнэн. Нөгөө талаар бас шинэ боломж бололцоог ч нээж байна. Тухайлбал Оросын дотоодын томоохон бизнесүүд дотооддоо үйл ажиллагаагаа тэлж, улс орон  даяар бүтээн байгуулалтын, хөрөнгө оруулалтын үйл явц өрнөж, шинэ боломжуудыг олж харж байгаад таатай хандаж байна гэжээ. 

Эдийн засагчид Оросын эсрэг тавьсан хоригийн улмаас учрах эдийн засгийн хор хохиролыг тооцож байна. Оросын Төв банкны мэргэжилтнүүдийн мэдээлж байгаагаар 2022 онд ДНБ-ий бууралт ажиглагдаж, 8%-иар буурч болзошгүй байгаа юм. Хэрэглээний үнэ магадгүй энэ байдлаар жилийн 20%-иар өсч магадгүй байна.