ОХУ нь НҮБ-д өргөн барьсан Украины асуудлаарх тогтоолын төслөө эргүүлэн татжээ

Улс төр

ОХУ, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд өргөн барьсан Украины эсрэг тогтоолын төслөө эргүүлэн татжээ. Учир нь Оросын талаас өргөн барьсан баримтыг одоо хэлэлцэх нь цаг үеийн хувьд ямар ч үр ашиггүй, амжилт авчрахгүй учраас эргүүлэн татаж, хэсэг хугацаагаар хойшлуулахаар шийджээ. 

Нью Йорк дахь дипломатуудын мэдээлж байгаагаар Москвад “Украин дахь хүмүүнлэгийн нөхцөл байдал муудаж байгаа талаарх” тогтоолын төслийг өргөн барихад хамтрагчид олдоогүй байна. НҮБ дахь Их Британийн албаны төлөөлөгч Барбара Вудвордын мэдээлснээр Оросын талын өргөн барьсан баримтад энгийн номхон иргэд, эмэгтэйчүүд хүүхдүүдийг цэрэг дайны явцаас хамгаалах зүйл заалт орсон нь хүмүүст тулгарч байгаа зовлон шаналал дээр тоглолт хийж байгаа Москвагийн увайгүй үйлдэл гэжээ. Тэгвэл Оросын тал Барууны орнуудыг Аюулгүйн зөвлөлийн гишүүн орнуудад Оросын баримтыг дэмжихгүй байх тал дээр дарамт үзүүлсэн гэж үзэж байна.