АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трамп Америкийг Украинд туслалцаа үзүүлэхийн оронд дотоодын сургуулиудынхаа аюулгүй байдлын хангах хэрэгтэй гэж мэдэгдлээ.
Энэ нь цаад утгаараа одоогийн Ерөнхийлөгч Жое Байденг шүүмжилсэн утгатай гэж хэвлэлийнхэн тайлбарлаж байна.
Техас мужид сургуулийн орчимд халдлага гарч, 19 хүүхэд, 2 насанд хүрсэн иргэн амиа алдсан. Доналд Трамп мэдэгдэхдээ
“Хэрвээ АНУ Украин руу хэдэн тэрбумаар нь доллар хандивлаж болж байгаа юм бол сургууль орчмын аюулгүй байдлаа анхаарах бүрэн боломжтой гэсэн үг. Бид Афган, Иракийн төлөө хэдэн их наяд доллар зориулсан. Эргээд юу ч аваагүй. Бид дэлхийн бусад улсыг бүтээхээсээ өмнө дотооддоо аюулгүй орчинд сургуулиудаа бүтээх хэрэгтэй байна”
гэжээ.