БРИКС-ийн улс орнууд сансрын салбарт хамтран ажиллах механизм боловсруулжээ. БРИКС буюу Бразил, Орос, Энэтхэг, Хятад болон Өмнөд Африкийн БНУ-ын албаны хүмүүс энэ талаар видео-бага хурал хийн хэлэлцсэн байна.
БРИКС-ийн орнуудын зөвлөлдөх уулзалтын үеэр улс орнууд сансрын уудмыг эзэмших, сансрын салбарт түлхүү хамтран ажиллах механизм боловсруулсан байна. Хятадын Үндэсний сансрын судалгааны төвийн тэргүүн Жан Кэцяны мэдэгдсэнээр дэлхий, сансар огторгуйн салбар дахь хамтын ажиллагаагаа идэвхжүүлж, харилцан мэдээлэл солилцох үндэс суурь бэлдэх нь чухал гэдгийг тэмдэглэжээ. Хамтын ажиллаганы механизмын хүрээнд байгаль, хүрээлэн байгаа орчныг хамгаалах, байгалийн гамшиг-онц үзэгдлийн учруулсан хор хохиролыг арилгах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зэрэгт илүү үр дүнтэй хамтран ажиллах боломжтой болох юм.