Украины нийслэл Киев хот 7 хоногт 2 дахь удаагаа Оросын дайралтын бай боллоо. Орон нутгийн цагаар 17-ны Даваа гарагийн өглөө 8 цагийн үед Киев руу дрон болон пуужингийн хэд хэдэн цохилт ирсэн байна. Оросын Батлан хамгаалахын яамнаас өндөр нарийвчлалтай зэвсэг ашиглан Украин даяар цэргийн обьектууд болон эрчим хүчний дэд бүтэц руу нь цохилт өгсөн гэж Даваа гарагт мэдэгджээ.
Оросын батлан хамгаалахын яамнаас заасан бүх байд оновчтой цохилт өгсөн гэж мэдэгдсэн бөгөөд, Херсон мужийн хамгаалалтад нь халдах гэсэн Украины дайралтаас сэргийлж чадсан гэж мэдэгджээ. Яамны хэвлэлийн төлөөлөгч Генерал Игор Конашенков мөн хэлэхдээ, Украины зургаан зэвсгийн агуулахыг нисэх хүчин нь устгасан гэлээ.
Киев хотын төв, Шевченковсий дүүрэгт нэг 7 хоногийн дотор 2 дахь удаагаа халдлагад өртөж байна. Хотын төвийн завгүй дүүрэгт, их сургууулиуд, оютнуудад зориулсан байрилга байргууламж, хоолны газрууд олноороо төвлөрсөн байдаг байна. Украины талаас дайралтад нисгэгчгүй онгоц дроноор үйлдсэн гэж мэдэгдсэн, Оросыг Ираны үйлдвэрлэсэн Шахэд-136 дронуудаар халдлага үйлдэж байгаа гэж мэдэгдэж байгаа юм. Ираны тал Орост дрон нийлүүлсэн гэх мэдээллийг эрс үгүйсгэж байгаа бол, Оросын талаас ямар нэгэн тайлбар өгөөгүй байна.
Украины цагдаа нар дронууд руу гал нээж байгаа бичлэгийг Киевын цагдаагийн алба Фэйсбүүк хуудастаа нийтэлсэнг хүргэж байна. Цагдаа нарын мэдээлснээр тэд нэг дроныг амжилттай буудаж унагаасан гэж хэллээ.
Оросын дайралтад мөн, Украины өмнөд нутгийн Миколайв хотын усан терминалыг өртөж, наранцэцгийн тос хадгалах савнууд шатсан байна. Гал сөнөөгчид галыг унтраах гэж 5 цаг ажилласан гэж эх сурвалж мэдээлжээ.
Ройтерсийн сурвалжлагч халдлагад ашигласан дронууд "Белгородын төлөө” гэсэн бичигтэй байсныг харсан байна.. Украинтай хиллэдэг ОХУ-ын Белгород мужийн захирагч: Украины арми бүс нутгийг удаа дараа бөмбөгдсөн гэж буруутгаж байсан юм. Өчигдрийн Киев хотын халдлагаар 4 хүн амиа алдсан гэх мэдээлэл байгаа, хохирогчдын нэг нь 4 сартай жирэмсэн бүсгүй байжээ.