Хятадын ковидыг тэглэх хатуу бодлого хүчин төгөлдөр хэвээр гэж Ши Жиньпин мэдэгдлээ

Улс төр

Орчин үеийн социалист Хятадыг байгуулах төлөвлөгөөгөө танилцуулахын зэрэгцээ, хамгийн их хүлээлттэй байсан цар тахлын бодлогын талаар мөн дурдлаа. Иргэд тэг-ковид хатуу бодлогыг халах эсвэл хөнгөвчилөх болов уу гэсэн хүлээлттэй байсан бол Ши Жиньпин-ы өгөх хариу товчхондоо “үгүй” гэдэг үг байлаа.

Эдийн засгийн тухайд Хятад улс социалист эдийн засгийн тогтолцоог нарийн тохируулж, нийтийн хөгжил цэцэглэлтийг эрэлхийлж байгаа ч.. хувийн хэвшлийг мөн дэмжиж, зах зээл гол үүрэг гүйцэтгэх боломжийг олгоно гэж мэдэгдлээ.

 

Улс төрийн хувьд , Хятад онцлогтой социалист улс төрийн замналдаа тууштай байх нь чухал гэж хэлсэн юм.. намын удирдлагуудын эв нэгдлийг ханган, ард түмнээр улс орныг удирдуулан чиглуулэх, хуульд суурилсан засаглалыг дэмжсээр байх болно гэж хэллээ.

1 улс 2 систем бодлого нь: Хятад онцлогтой социализмын гайхалтай инноваци гэж тодотгоод.. Хонконг Макао-г Хятадын ерөнхий хөгжилд уялдаа холбоотой болгоход..илүү хувь нэмэр оруулахад дэмжинэ гэдгээ мөн илэрхийлсээн.

Иргэдийн дунд хамгийн их хүлээлттэй байсан сэдэв нь харин цар тахлын хатуу бодлоготой холбоотой шийдвэр байсан бөгөөд улсын эдийн засгийг зогсонги байдалд оруулсан хязгаарлалтуудыг хөнгөвчилнө гэж иргэд итгэж найдаж байсан юм. Харин Ши Жиньпин.. Ковидыг тэглэх бодлогоосоо ухрахгүй гэж мэдэгдлээ.  Хятад дэлхий нийтийг хамарсан эрсдэл, сорилтыг амжилттай даван туулсан гэж хэлээд, хүний амийг нэн тэргүүнд тавьсан хатуу бодлогод ямар ч эргэлзээ байхгүй гэсэн юм. Гэхдээ, бодлогоос болж үүссэн нийгэм эдийн засгийн хохирлын талаар Хятадын дарга огтхон ч дурдсангүй ээ. Иймд..хөл хорио, олон нийтийн шинжилгээ, зорчих хөдөлгөөний хязгаарлалт зэрэг нь ойрын ирээдүйд хэвээр үлдэх нь тодорхой боллоо.

Гэхдээ Ши Жиньпины засгийн газар уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны бусад санаачлагын хүрээнд эерэг өөрчлөлт авчирч чадсанг гадаадын хэвлэл мэдээлэл онцолж байна. Бээжингийн тэнгэр саарал бүрхэг байх нь энгийн үзэгдэл байсан бол, тэдгээр өдрүүд ард хоцорч..өчигдрийн их хурал цэлмэг цэнхэр тэнгэр доор нээлтээ хийсэн нь засгийн газрын бодлогын амжилтыг илэрхийлж харуулсан тод жишээ гэж барууны хэвлэл мэдээлэл сайшаажээ.

Ши Жиньпины засаг захиргаа ногоон хөгжилд шилжих үйл явцыг улам ахиулна гэж амалхын зэрэгцээ, үндэсний аюулгүй байдлын тогтолцоог боловсронгүй болгож, батлан хамгаалах чадавхийг бэхжүүлнэ гэж Хятадын дарга мэдэгдлээ.