НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн тухай 27 дахь удаагийн чуулган Египетийн Шарм ал-Шеих хотод 11-р сарын 6-наас-18-ны хооронд болж байна. Энэхүү бага хурлыг жил бүр зохион байгуулдаг бөгөөд НҮБ-ын уур амьсгалын тухай суурь конвенцид нэгдэн орсон орнууд чуулж, дэлхийн температурын өсөлтийг хянаж хязгаарлах алхмуудыг хэлэлцэн тохирдог.
27 дахь удаагийн бага хурлаар 120 орны удирдагчид ирж, цаг уурын асуудлаархи улс орнуудын хэлэлцээ эхлэнэ. Шарм эл Шеих хотод болох энэ удаагийн чуулган ширүүн, сөргөлдөөнтэй болох төлөвтэй байна гэж ВВС дүгнэж байна. Учир нь, өнгөрсөн жилийн 26 дахь удаагийн бага хурлаар утааг бууруулах, хүлэмжийн хийг тэглэх, ойг хамгаалах болон санхүү гэх мэт олон амлалтыг улс орнууд өгж байсан бол Египетийн зүгээс энэ жилийн бага хурал эдгээр амлалтуудыг хэрэгжүүлэх тухай болно гэж мэдэгджээ. Нэг үгээр, баян чинээлэг орнууд хөгжиж буй орнуудад уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд туслах, санхүүгийн амалтаа биелүүлэхийг шаардаж түлхэх болно.
Уулзалтын өмнө улс орнуудыг цаг уурын төлөвлөгөө зорилтоо тодорхойлохыг хүсдэг бол одоогоор 25 орон үүнийг хийсэн гэж ВВС мэдээлж байнаа. 27 дах удаагийн бага хурал утааг бууруулах, улс орнуудад цаг уурын өөрчлөлттэй тэмцэх, урьдчилан сэргийлэхэд туслах, үүнд зориулсан техникийн болон санхүүгийн тусламжийг чинээлэг орнуудаас авах талаар 3 үндсэн чиглэлд анхаарлаа хандуулах болно, мөн өмнөх жилийн хурлаар бүрэн шийдэгдээгүй, эсвэл хэлцээгүй зарим сэдвүүд багтана гэж ББС мэдээлж байна. Жишээ нь: алдагдал, хохирлын санхүүжилт буюу- өөрчлөлтөд бэлдэх, урьдчилан сэргийлэх гэхээс илүүтэйгээр, улс орнуудад уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллөөс ангижрахад туслах мөнгөний талаар улс орнууд хэлэлцэх болно гэж олон улсын хэвлэл мэдээлэл мэдээлж байна. 27 дахь удаагийн бага хурлын төлөөлөгчид.. Баян улс орнууд, уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн эмзэг- ядуу буурай орнуудад учирсан хохирлыг нөхөн төлөх эсэхийг хэлэлцэхээр Ням гарагт тохиролцсон байна. Гласго-д болсон өнгөрсөн жилийн уулзалтаар, чинээлэг орнууд хохирлыг санхүүжүүлэх саналыг эсэргүүцэж, харин энэ асуудлаар 3 жил яриа хэлэлцээ хийхийг дэмжсэн байна.
Харин 2015 оны Парисын бага хурлаар, хөгжиж буй орнуудын нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг мөн бууруулж байж л, уур амьсгалын өөрчлөлтийг багасгах боломжтой гэдгийг тодорхойлж, чинээлэг орнууд хөгжиж буй орнуудын хүчин чармайлтыг санхүүжүүлэхэд туслахаар тохиролцсон юм. Гэхдээ, энэ амлалтандаа хүрэхгүй байгаа тул, хөгжиж буй орнуудын уур хилэн их байгаа нь ойлгомжтойг НҮБ-ын ЭНБД Антониу Гүтереш өнгөрсөн 7 хоногт хэлжээ. Хөгжиж буй орнуудын утааг бууруулах, өөрчлөлтөд дасан зохицоход туслах зорилгоор хөгжингүй орнууд 2020 онд гэхэд жилд 100 тэрбум доллар өгөхөөр 2009 онд амлаж байсан ч, 3 жилээр хойшилсон байна.
Тэгвэл хөгжиж буй орнууд, тухайлбал, энэ оны эхээр байгалийн гамшигт өртсөн Пакистан улс, хөгжингүй орнуудыг хохирол, алдагдлыг санхүүжүүлэхыг шаардаж байгаа юм. Египетийн зүгээс итгэлцлийн хямрал нүүрлэж магадгүйг анхааруулсан бол хохиролд туслах санхүүжилтыг хөгжингүй орнууд эсэргүүцэх төлөвтэй байгааг ВВС мэдээлж байна. АНУ болон Европ энэ талаар албан ёсны хэлэлцээ хийх ёстой гэж байр сууриа илэрхийлсэн ч, мөнгө өгөх бодолгүй байгаа гэж олон улсын хэвлэл мэдээлэл дүгнэлээ. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө ирэх жилүүдэд улам хүндрэх тусам зардал нь хэдэн их наяд доллараар хэмжигдэх болно гэж чинээлэг орнууд эмээж байна.