Дэлхийн эдийн засгийн 85%-ийг бүрдүүлдэг орнуудын удирдагчид Индонезийн Балид чуулж байна. Энэ сарын 15-16-ны хооронд болох Их 20-ийн дээд хэмжээний уулзалтаар дэлхийн эдийн засгийн асуудлаас авахуулаад, цаг уурын өөрчлөлт, тогтвортой эрчим хүч, өрийн төлбөрт өршөөл үзүүлэх, үндэстэн дамнасан корпорациудад татвар ноогдуулах хүртэл өргөн асуудлуудыг хэлэлцдэг, харин энэ удаагийхаар, Индонези, цар тахлын дараах эдийн засгийг сэргээхэд анхаарлаа хандуулахыг хүсэж байна.
Их 20 бол дэлхийн эдийн засгийн төлөвлөгөөг хэлэлцэхээр хуралддаг улс орнуудын бүлэг юм. Тэд дэлхийн эдийн засгийн 85%-ийг, олон улсын нийт экспортын 75%-ийг бүрдүүлдэг бөгөөд дэлхийн нийт хүн амын 3/2-ийг эзэлдэг байна. Бүлэгт ЕХ болон, АНУ, Аргентин, Австрали, Бразил, Герман, Индонези, Итали, Канад, Мексик, Нэгдсэн Вант улс, ОХУ, Өмнөд Африк, Өмнөд Солонгос, Саудын Араб, Турк, Франц, БНХАУ, Энэтхэг болон Япон багтдаг. Харин Испани улс байнгын зочноор оролцдог байна. Жил бүр өөр өөр гишүүн орон бүлгийг даргалж, дээд хэмжээний уулзалтын чигийг тодорхойлдог, энэ жилийн ерөнхийлөгч Индонез улс, дэлхийн эрүүл мэндийн арга хэмжээ болон тахлын дараах эдийн засгийн сэргэлт, мөн тогтвортой эрчим хүчний хэрэглээг дэмжихэд анхаарлаа хандуулахыг хүсэж байгаа юм. Их20-ийн чуулганаар, удирдагчид ганцаарчилсан уулзалт, хэлэлцүүлэх хийх боломжтой байдаг юм. Бүгдийг хамарсан дээд хэмжээний уулзалтаас илүү, энэхүү жижиг, хажуугийн уулзалтууд илүү үр дүнтэй, 2 талт харилцаанд ашигтай байдгийг шинжээчид онцолж байгаа юм.
Өнөөгийн улс төрийн хурцадмал байдал анхаарлыг гол зорилгоос хөндийрүүлж болзошгүй гэж BBC дүгнэж байна. Тухайлбал..Украин дахь цэргийн тусгай ажиллагаанаас болж, Оросыг уулзалтаас хасахыг Украин хүссэн, харин ОХУ-ын ерөнхийлөгч өөрийн биеэр энэ удаагийн уулзалтад оролцохгүй гэдгээ мэдэгдсэн бөгөөд, түүнийг тус улсын ГХ сайд Сергеи Лавров төлөөлөн ирсэн байна. Мөн АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден болон Саудын арабын угсаа залгамжлах ханхүү Мохаммед бин Салман 2-ын хооронд хурцадмал байхыг ВВС мэдээлж байна. Харин хамгийн хүлээлттэй байгаа ганцаарчилсан уулзалт.. АНУ болон БНХАУ-ын удирдагчдын хооронд болох гэж байгаа. Гэхдээ, үүнд Америкийн талынхан хүлээлт багатай орж байгааг СНН мэдээлж байгаа юм. Учир нь 2 гүрэн…Тайвань, Украин, Умард Солонгос, технологи зэрэг.. бараг бүх чухал асуудлаар санаа зөрөлдөж байгаа, харин энэ уулзалт үр дүн багатай байна гэдэг дээр л 2 тал санал нэгдэх байх гэж СНН мэдээллээ.