Шар мэдээ

Тэйк офф нэрэн дор нэгдсэн туранхай дөрвөн залуу хайрын дуу дуулсаар гарч ирцгээсэн. Залуусыг байлдан дагуулсан тэд урлаг, телевиз, бизнесийн салбарт хүч үзэцгээх болсон билээ. Тэгвэл Тэйк офф хамтлаг байгуулагдсаны 15 жилийн ой тохиож байгаа гэнэ.

Цасан дээр нэрийг чинь бичье, цаасан дээр нэрийг минь бичээч гэдэг дууны мөрүүдийг тухайн үеийн хүүхэд залуус бүгд л дуулж байлаа. Тэгвэл 10-аад жилийн өмнөх энэ дурсамжийг Тэйк оффынхон дахин амьдруулах гэнэ. Тэд хит дуунуудаа дахин дуулахаас гадна 15 жилийн дараах шинэ Тэйк оффыг харуулахаар зорьж байгаа сурагтай. Хайрын нислэг гэж нэрлэсэн тэдний 15 жилийн ойн тоглолт ёстой л хайрын дуунуудаас бүрдсэн нислэг байх гэнэ.