Топ мэдээнүүд

Дэлхий даяар эдийн засгийн хямрал үүсгэж олон мянган иргэнийг гэрт нь хорьж байгаа коронавируст цар тахлын дэгдэлт ирэх өвөл бүрэн намжиж, бид хэвийн амьдралдаа орно хэмээн вирусийн эсрэг вакцин гарган авч байгаа шинжээч мэдэгджээ.

Дэлгэрэнгүй ...

Нэг ч халдварын тохиолдол бүртгэгдээгүй байсан Вануату улсад хамгийн анхны халдварын тохиолдол бүртгэгдсэн тухай энэ улсын эрүүл мэндийн яамнаас мэдээлжээ. Вануату улс нь гаднаас ирсэн иргэдийг тусгаарлаж байгаа. Тухайн халдвар авсан хүн нь тусгаарлалтад байх хугацаандаа вирусээр өвчилсөн нь тогтоогджээ.

Дэлгэрэнгүй ...

Халдвараас хамгаалах, цар тахлыг дарж авах хамгийн итгэл төрүүлж байгаа арга нь вакцин гарган авах. Тэгвэл манай дэлхийн хэд хэдэн улсад вакцины туршилт явагдаж байгаа. Үүнээс туршилт нэлээд амжилттай явж байгаа Америкийн Модерна компанийн вакцин үр дүнтэй байх үгүй нь энэ сарын сүүлээр тодорхой болох юм.

Дэлгэрэнгүй ...

Цар тахал дэгдсэнээс хойш дэлхийн олон иргэд жирийн ханиад болон коронавируст халдвараар өвдсөн эсэхээ ялгаж салгахгүй тохиолдол их гарч байсан. Ингэснээр тухайн хүн сэтгэл зүйгээрээ санаа зовж, дархлаа нь муудах болсон. Нийтлэлийг бичиж суугаа сэтгүүлч миний хувьд ч цар тахал анх дэгдэхэд халдварын тохиолдлуудтай хавьталд орж, нэг газраар явсан байсан нь сэтгэл зүйд ихээр нөлөөлж, өөрийгөө халдвар авсан байх гэсэн бодол төрүүлж байсан.

Дэлгэрэнгүй ...

 Коронавируст халдварын эсрэг биет хэр удаан хүний биед хадгалагддаг тухай холбогдох албаныхан судалгаа явуулсан байна. Энэ тухай Нью-Йоркийн “Маунт Синай” эрүүл мэндийн төвийн эрдэмтэд “Ковид-19-өөр халдварласан хүний биед коронавирусний эсрэг биет таван сар орчмын хугацаанд л агуулагддаг” гэж мэдээлсэн байна.

Дэлгэрэнгүй ...

Эрүүл, залуу хүмүүс 2022 он хүртэл вакцинд хамрагдах боломжгүй хэмээн ДЭМБ-ын шинжээч мэдэгджээ. Герман улсад тахал дэгдсэнээр хойш хамгийн их тохиолдол буюу 6,638 шинэ халдварын тохиолдол бүртгэгдсэн өчигдөр ингэж мэдээлсэн байна.

Дэлгэрэнгүй ...

ДЭМБ-аас коронавирусний вакцин энэ жилийн сүүлээр бэлэн болж, хэрэглээнд нэвтрэх тухай мэдээлсэн байна. Вакцин бэлэн болох үед дэлхийн улс орнуудад тэрш хуваарилан хэрэглэнэ гэдгийг ДЭМБ-аас онцолжээ.

Дэлгэрэнгүй ...

Манай улсад халдварын нийт батлагдсан тохиолдол 315. Үүнээс 308 хүнийг эмчлээд байна. Сүүлийн хоёр хоногт 1,281 хүнд вирусний шинжилгээ хийхэд нэг хүний сорьцонд халдвар илэрсэн байна. 9 дүгээр сарын 2-нд Сиатлээс ирсэн нэг хүн эдгэрч сувилалын ажиглалтад шилжлээ. 

Дэлгэрэнгүй ...

Таиландын засгийн газраас дэлхийн хэмжээнд туршилтууд амжилттай явагдаж байгаа 10 вакцины төслөөс худалдан авахаар болжээ. Тус улсын нийтийн эрүүл мэндийн сайд хэвлэлийн хурал хийн, вакцинтай холбоотой мэдээллээс хуваалцлаа.

Дэлгэрэнгүй ...

Өнгөрсөн наймдугаар сард Иранийн ерөнхийлөгч Хассан Роуани вакцины туршилтууд амжилттай явагдан, дуусах шатандаа ороод байгааг мэдээлж байсан.

Дэлгэрэнгүй ...

Өнгөрсөн 48 цагт манай улс нийтдээ 1159 хүнд коронавируст халдварын шинжилгээ хийсэн байна. Бүх хариу сөрөг гарчээ. Гэхдээ энэ бол эхний шинжилгээ. Гадны улс орноос ирсэн эдгээр иргэдийг давтан шинжилгээнд хамруулж, бүрэн баталгаажуулна гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Халдварт өвчин судлалын үндэсний төвд эмлчэгдэж байгаа ковид-19 халдвартай 8 иргэний биеийн байдал нь хэвийн байгааг онцолж байна. 

Дэлгэрэнгүй ...

Maria Alejandra Cardona/File Photo via Reuters

Ковид-19

Шинэ төрлийн коронавирусний улмаас нас барсан хүний тоо нэг саяд хүрлээ гэж Жонс Хопкинсын Их сургуулийн гаргасан сүүлийн тайланд дурдлаа.

Дэлгэрэнгүй ...

Үр дүнтэй вакцин гарах хүртэл коронавирусний улмаас нас барах хүний тоо хоёр сая хүрч магадгүй талаар Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага анхааруулж байна.

Дэлгэрэнгүй ...

Өнгөрсөн 48 цагийн хугацаанд манай улс 620 хүнд коронавируст халдварын шинжилгээ хийсэн байна. Бүх хариу сөрөг буюу тахал илрээгүйг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Коронавируст халдварыг хамгаалсан шигээ томуу болон томуу төст өвчнөөс сэргийлэх вакцинжуулалт удахгүй эхлэх гэж байгааг онцоллоо. Ирэх сарын нэгний өдрөөс эхлэн тав хүртэлх насны хүүхдүүдийг хамруулах юм.

Дэлгэрэнгүй ...

Америкийн ерөнхийлөгч Трампын засаг захиргаан доор явагдаж байгаа Модерна, Пфизер, Астразенека гэсэн гурван эм үйлдвэрлэл, биотехнологийн компаниуд коронавирусний эсрэг вакцин гарган авах гуравдугаар шатны туршилтаа эхлүүлээд байна. Үүний араас эм үйлдвэрлэлийн Жонсон ба Жонсон компани сүүлийн шатны туршилтаа эхлүүлж байгаагаа албан ёсоор мэдээллээ.

Дэлгэрэнгүй ...

Нэг хүний давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ. Халдвар авсан хүн Хонконг-Улаанбаатарын онгоцоор ирсэн 53 настай эмэгтэй байна. Өнөөдрийн байдлаар манай улс гаднаас зөөвөрлөгдөж батлагдсан нийт халдварын 97 хувийг эмчлээд байна.

Дэлгэрэнгүй ...

КОВИД-19 халдвар манай улсад дахин нэг бүртгэгдлээ. Ингэснээр зөөвөрлөгдсөн тохиолдол 313 болж байна. Хоёр өдөр дараалан илэрсэн тохиолдлуудыг тусгаарлан биеийн байдлыг хянаж эхэллээ. Мөн эмчилгээг яаралтай эхлүүлсэн байна. Гадны улс оронд коронавируст халдвар хөлдөөсөн эд зүйлс болон бусад ачаа бараанаас илэрч байгаа учраас амны хаалтаа тогтмол хэрэглэхийг Эрүүл мэндийн яамнаас анхаарууллаа. 

Дэлгэрэнгүй ...

Баасан гарагийн байдлаар дэлхийн хэмжээнд коронавирусын халдварын батлагдсан тохиолдол 30 сая давлаа.

Дэлгэрэнгүй ...

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын дотоодын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Өнгөрсөн 24 цагт 940 гаруй хүнд шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарсан байна. Харин гурван хүн бүрэн эдгэрч эмнэлгээс гарлаа. Манай улсын хувьд зөөвөрлөгдсөн 301 тохиолдол бүртгэгдсэн. Үүний 96.8 хувийг бүрэн эмчиллээ.

Дэлгэрэнгүй ...

Өнгөрсөн 24 цагт Халдварт өвчин судлалын үндэсний төв гадаад улс орнуудаас ирсэн 1803 хүнд шинжилгээ хийсэн байна. Бүх хариу сөрөг буюу коронавируст халдваргүй болох нь тогтоогджээ. Харин халдвартай 12 хүний хоёр нь бүрэн эдгэрч дараагийн тусгаарлалт руу шилжиж байна. 22 настай энхийг сахиулагчийг 43 хоног эмчлэн эдгээлээ.

Дэлгэрэнгүй ...

ХӨСҮТ болон ЗӨСҮТ, Дархан-Уул, Сэлэнгэ аймаг дахь салбар лабораториуд 1816 хүнд вирусны шинжилгээ хийхэд 1815 хүний шинжилгээнд халдвар илрээгүй. ОХУ-аас орж ирсэн нэг тээврийн жолоочийн шинжилгээнд коронавирус илэрчээ.  

Дэлгэрэнгүй ...

Мягмар гарагт АстраЗенека КОВИД-19 вакцинд оролцогчдын нэгийн биеийн байдал тодорхой бус шалтгаанаар муудсны дараа сүүлийн шатны туршилтыг түр зогсоолоо.

Дэлгэрэнгүй ...

Манай улсад сүүлийн гурав хоногт коронавируст халварын нэг ч тохиолдол бүртгэгдсэнгүй, найдвартай хамгаалсан хэвээр байна. Зөөвөрлөгдсөн халдвар буюу гадаадаас ирсэн нийт 310 хүнээс ковид-19 илэрсний 296 хүнийг бүрэн эмчиллээ. Өнөөдрийн байдлаар халдвартай 14 хүний эмчилгээ үргэлжилж байна.

Дэлгэрэнгүй ...

1-р сараас хойш тархсан коронавирусийн халдварын тохиолдол дэлхийн 212 улс оронд бүртгэгдээд байна. Зарим улсад дотоодын халдвар дэгдээгүй ч, гаднаас ирсэн иргэдээс халдвар бүртгэгдсэн байгаа юм.

Дэлгэрэнгүй ...

Дэлхийн хэмжээнд коронавируст халдвар дэгдсэн найман сар орчмын хугацаанд батлагдсан халдварын тохиолдол 25 сая 143 мянга 423 хүрчээ. Халдварын улмаас 845 мянга 414 иргэн амь насаа алдсан байна. Хамгийн анх өнгөрсөн оны 12-р сард БНХАУ-ын Ухань хотод халдварын шинж тэмдэгтэй өвчтөн ирсэнээр 1-р сард албан ёсоор шинэ цар тахал дэгдэж эхэлсэн тухай ДЭМБ мэдээлсэн.

Дэлгэрэнгүй ...

АНУ-ын биотехнологийн “Модерна” компаниас гаргаж байгаа коронавирусийн эсрэг туршилтын вакцин бүх насны хүнд вирусийн эсрэг биет буюу дархлаа үүсгэж байгаа нь тогтоогдлоо. Энэ тухай тус байгууллага лхагва гарагт албан ёсоор мэдээлсэн байна.

Дэлгэрэнгүй ...

Манай урд хөрш Хятад улс өнгөрсөн 7-р сараас эрсдэлт бүлгийн иргэдээ вакцинжуулж эхэлснээ мэдэгджээ. Үүнд хилийн боомтын ажилчид, тэргүүн эгнээнд ажиллаж байгаа эмч нар болон эрүүл мэндийн байгууллагын дээд албан тушаалтнээд хамрагдсан гэдгийг өнгөрсөн амралтын өдрүүдэд мэдэгдсэн байна.

Дэлгэрэнгүй ...

Сүүлийн 24 цагийн нөхцөл байдлын мэдээгээр ХӨСҮТ болон Дархан-Уул аймаг дахь салбар лаборатори, ЗӨСҮТ-ийн вируслогийн лаборатори нийт 1011 хүнд коронавирус илрүүлэх шинжилгээг хийхэд бүгдэд нь халдвар илрээгүй. 

Дэлгэрэнгүй ...

Коронавируст цар тахалтай холбоотой ээлжит мэдээг хүргэе. ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейсус коронавирусний халдвар хоёр жилийн дотор дуусна гэж таамаглаж байгаагаа мэдэгдсэн байна. 1918 оны Испанийн цар тахал ч бас хоёр жилийн дотор дууссан түүхтэй. Гэхдээ одоо илүү хөгжсөн нийгэмд байгаа учраас хүмүүсийн хичээл зүтгэлээр илүү богино хугацаанд дуусгаж болохыг тэрээр онцлон мэдэгдлээ.

Дэлгэрэнгүй ...

ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байсан хүмүүсийн тав нь эдгэрч сувиллын ажиглалтад шилжсэн байна. Эдгэрсэн хүмүүс Афганистанаас ирсэн энхийг сахиулагчид байжээ. Вируслогийн шинжилгээг 546 хүнд хийхэд бүгдэд нь халдвар илрээгүй байна.

Дэлгэрэнгүй ...

ХӨСҮТ-д ковид-19 халдвар авч эмчилгээ хийлгэж байсан хоёр хүн эдгэрч сувиллын ажиглалтад шилжсэн байна. 709 хүнд хийсэн шинжилгээний хариу бүгд сөрөг гарчээ. Сувиллын ажиглалтад өнөөдрийн байдлаар 28 хүн хянагдаж байна. 

Дэлгэрэнгүй ...

Вирус судлалын лабораториудад хийсэн шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан байна. Өнөөдрийн байдлаар нийт батлагдсан тохиолдол 298 байгаагаас ХӨСҮТ-д 17 хүн хэвтэн эмчлүүлж байна. 

Дэлгэрэнгүй ...

Австрали улс эм үйлдвэрлэгч АстраЗенека компаниас вакцин худалдан авах гэрээ байгуулсан. Хэрвээ вакцин аюулгүй нь батлагдан албан ёсны эрхээ авбал бүх иргэдээ үнэгүй вакцинжуулахаар төлөвлөсөн тухай Австралийн ерөнхий сайд Скотт Морисс мэдэгджээ.

Дэлгэрэнгүй ...

Lee-ji-eun

Ковид-19

БНСУ-д халдвар дахин эрчимтэй тархаж эхэлсэн. 24 цагийн хугацаанд тохиолдлын тоо 297-оор нэмэгдэж, халдвар авсан хүний тоо 16 мянгад хүрээд байна. Иймд баар, цэнгээний газар, фитнес зэрэг хүн олноор цуглардаг газруудын үйл ажиллагааг зогсоож эхэлжээ. Дэлхийн улс орнууд цар тахалтай хэрхэн тэмцэж байгаа болон нөхцөл байдлын мэдээллээс хүргэе.

Дэлгэрэнгүй ...

Өнөөдөр ч мөн сөрөг өдөр байлаа. ХӨСҮТ хоёр, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораториудад нийт 750 хүний сорьцод шинжилгээ хийхэд халдвар илэрсэнгүй. Мөн ХӨСҮТ-ийн тусгаарлах байранд 13 дахь хүүхэд мэндэлжээ.   

Дэлгэрэнгүй ...

Өнөөдөр 27, 28 настай хоёр энхийг сахиулагч эдгэрч эмнэлгээс гарсан байна. Эдгэрч эмнэлгээс гарсан 278 тохиолдлоос өнөөдрийн байдлаар сувилалд 39 хүн ажиглалтад байна. 

Дэлгэрэнгүй ...

Япон улсад сүүлийн гурван өдөр дараалан нэг мянгаас дээш халдварын шинэ тохиолдол нэмэгдлээ. Ингэснээр халдвар дэгдсэнээс хойш нийт батлагдсан тохиолдол  56 мянга хүрчээ. Үүнээс дийлэнх нь Токио хотын оршин суугчид халдвараар өвчилж байна.

Дэлгэрэнгүй ...

БНХАУ-ын Цэргийн анагаахын шинжлэх ухааны академи болон “CanSino Biologics” биотехнологийн компанийн хамтран бүтээсэн  “COVID-19”-ийн анденовирусний векторын вакцинд Хятад улс патент олголоо. Хоёрдугаар шатны туршилтаар тухайн вакцин нь эсрэг биет үүсгэн вирусээс хамгаалж байгааг вакцин гарган авч байгаа компаниас мэдээлжээ.

Дэлгэрэнгүй ...

Коронавируст халдварын эхний давалгаа хурдацтай түгэж 800 мянга гаруй хүний амь насыг авч одлоо. Тэгвэл хоёр дахь давалгаа Ази болон Европ, Австралид эхэлсэн гэдгийг эрдэмтэд мэдэгдэж эхэллээ.

Дэлгэрэнгүй ...

Манай улс коронавируст халдвараас иргэдээ найдвартай хамгаалсан хэвээр байна. Өнгөрсөн 24 цагт 600 гаруй хүнд шинжилгээ хийхэд бүгд сөрөг буюу халдваргүй болох нь тогтоогдлоо. Өнөөдрийн байдлаар Халдварт өвчин судлалын үндэсний төвд КОВИД-19 халдвартай 22 хүн үлдэж байна. Тэдний биеийн байдал хэвийн, хөнгөн байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Дэлгэрэнгүй ...

8 сарын 15-нд хийгдсэн нийт 627 хүний сорьцод коронавирус илрээгүй. 

Дэлгэрэнгүй ...

Европын судалгааны сэтгүүлд Монголд амны хаалтыг 80 хувьтай зүүж байгаа талаар дурджээ. 

Дэлгэрэнгүй ...

 Батлагдсан тохиоллдол нь ОХУ-ын иргэн, ачаа тээврийн жолооч юм. 

Дэлгэрэнгүй ...

Thomas Peter/Reuters

Ковид-19

Хөлдөөсөн хоол, хүнсний бүтээгдэхүүнээс вирус илэрсэн хоёр тохиолдол БНХАУ-д гарчээ. Нэг нь Бразилаас тээвэрлэгдэж ирсэн тахианы далавчнаас илэрсэн байна.  Энэ хэрэгтэй холбогдуулан хүнсний бүтээгдэхүүнд ямар байдлаар вирус дамжиж байгаа зэрэг асуултад тайлбар хийхээр судалгааны ажлыг тус улс эхлүүлэхээр болсон байна. Харин тохиолдлын тоо Хятад улсад 99-өөр нэмэгджээ. Дэлхийн улс орнуудын нөхцөл байдлын мэдээллээс хүргэе.

Дэлгэрэнгүй ...

Өнөөдөр сөрөг өдөр. Улсын хэмжээнд нийт 462 хүнд коронавирусний шинжилгээ хийхэд бүх хариу сөрөг буюу коронавирус илэрсэнгүй. Монгол Улс өнөөдрийг хүртэл КОВИД-19 цар тахлыг дотооддоо алдаагүй цор ганц тусгаар улсаар нэрлэгдээд байна. Гаднаас зөөвөрлөгдсөн 297 тохиолдын 269-г нь эмчлээд байна.

Дэлгэрэнгүй ...

Дөрвөн хүнд коронавируст халдвар илэрлээ. Энэ сарын 11-нд  Прага-Улаанбаатарын онгоцоор ирсэн хоёр иргэн, мөн Алтанбулагийн боомтоор орж ирсэн хоёр хүнээс вирус илэрчээ. Ингэснээр манай улсад өнөөдрийн байдлаар нийт тохиолдлын тоо 297 болоод байна.

Дэлгэрэнгүй ...

ОХУ-д өчигдөр 5118 тохиолдол шинээр бүртгэгдэж, өвчилсөн хүний тоо 890 мянгад хүрлээ. Олон улсын байгууллагаас халдварын хоёр дахь давалгаа 10-р сард эхэлнэ. Тиймээс ОХУ-ыг эрсдэлд бэлэн байх, хариу арга хэмжээний төлөвлөгөөгөө боловсруулахыг зөвлөжээ. Харин дэлхийн дахинд халдвар авсан хүний тоо 253 мянгаар нэмэгдсэн байна. Дэлхийн улс орнууд цар тахалтай хэрхэн тэмцэж байгаа талаарх мэдээллээс хүргэе.

Дэлгэрэнгүй ...

Өчигдөр улсын хэмжээнд нийт 504 хүнд коронавируст халдвар илрүүлэх шинжилгээ хийхэд бүх хариу сөрөг гарсан байна.  Ингэснээр 8 сарын 2-ноос хойш Монгол Улсад нэг ч тохиолдол нэмж бүртгэгдээгүй 9 дэх өдөр болж байгаа юм. Манай улсад онош батлагдсан 293 тохиолдол байгаагаас 263 нь эдгэрээд байна.

Дэлгэрэнгүй ...

Олон улсын байгууллагаас хийсэн судалгаагаар хэрэв тухайн улс орны хүн амын 50-иас дээш хувьд  “КОВИД-19”-ын дархлаа тогтвол халдварын хоёр дахь давалгааг эрсдэл багатай давна  гэжээ. Гэвч  одоогоор ийм улс орон байхгүй. Хамгийн өндөр хувьтай нь ОХУ бөгөөд 20 орчим хувьтай байна. Тиймээс улс орнууд вакцин гарах хүртэл эрүүл мэндийн байгууллагаас өгч байгаа зөвлөмжийг дагах нь чухал үр дүнтэй арга гэдгийг онцолжээ. Харин халдварын тухайд өчигдөр 273 мянган хүн нэмж өвчилсөн байна.

Дэлгэрэнгүй ...

Наймдугаар сарын 9-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори болон Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид нийт 621 хүнд шинжилгээ хийхэд бүх шинжилгээ сөрөг гарлаа.  Эрдэмтдийн судалгаагаар нийт хүн амын 66 хувь нь вирусын эсрэг дархлаатай болсон үед халдврын 2 дахь давалгааг хохирол багатай давна гэсэн байна.

Дэлгэрэнгүй ...

2020 оны 8 сарын 8-нд нийт 592 хүний сорьцонд коронавирус илрээгүй. 

Дэлгэрэнгүй ...

Коронавируст халдвар дөрөв хоногийн дотор эрчимтэй нэмэгдэж, сая саяар өвчилж байгааг ДЭМБ-аас мэдээлж байна.  24 цагийн дотор дэлхий дахинд 278 мянган хүн шинээр өвчилж, 6000 гаруй хүн нас баржээ. Коронавируст халдвараар  АНУ, Бразил, Энэтхэг, ОХУ тэргүүлсэн хэвээр байна. АНУ-д өчигдөр 31 мянган хүн шинээр халдвар авчээ.

Дэлгэрэнгүй ...

Өчигдөр улсын хэмжээнд нийт 595 хүний сорьцод шинжилжээ. Бүх хүний шинжилгээнд коронавирус илрээгүйг ХӨСҮТ-өөс мэдээллээ.  Одоогоор ХӨСҮТ-д нийт 33 хүн хэвтэн эмчлүүлж байна.

 

Дэлгэрэнгүй ...

Коронавируст халдвараас сэргийлэхийн тулд олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон. Гэвч  АНУ-ын Лос Анжелес хотод энэ шийдвэрийг дагалгүй хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулагджээ. Тиймээс хотын удирдлагууд олон нийтийг хамарсан үйл ажиллагаа хийвэл тухайн газрын ус, эрчим хүчийг тасалж эхэлсэн байна. 

Дэлгэрэнгүй ...

Өчигдөр салбар лабораториудад 261 хүнд шинжилгээ хийхэд коронавируст халдвар илрээгүй байна. Ингэснээр Монгол Улсад батлагдсан тохиолдол 293 хэвээр байгаа бол эдгэрсэн 260 хүн байна.

 

Дэлгэрэнгүй ...

АНУ-д 49 мянган хүн нэмж халдвар авч, өвчилсөн хүний тоо 4.8 саяд хүрлээ. Олон улсын байгууллагаас өөрсдийн байгаль цаг уур, газар оронд тохирсон хариу арга хэмжээ авахыг зөвлөж байгаа. Энэ дагуу АНУ-д муж, хот болгон өөр байдлаар Коронавируст халдвартай тэмцэж эхэллээ. Тухайлбал, Чикагод хичээлийг 100 хувь цахимаар явуулах шийдвэр гаргасан байна. Харин дэлхий дахинд нийт тохиолдлын тоо 18.7 саяд хүрчээ. 

Дэлгэрэнгүй ...

Наймдугаар сарын 5-нд ХӨСҮТ Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лаборатори болон ЗӨСҮТ-ийн лабораторид нийт 441 хүний шинжилгээг хийлээ. Бүгд СӨРӨГ буюу коронавируст халдваргүй гарсан байна. Ийнхүү Монгол Улсад батлагдсан тохиолдол 293 хэвээр байгаа юм.

Дэлгэрэнгүй ...

In Sao Paulo, Brazil, July 16, 2020. REUTERS/Amanda Perobelli

Ковид-19

Дэлхийн хэмжээнд ковид-19 халдварын улмаас нас барсан хүний тоо 700 мянга давсан байна. АНУ, Энэтхэг, Мексикт нас баралтын тоо өндөр байна. Дунджаар 24 цаг тутамд бараг 5900 хүн нас барж байгааг Ройтерс агентлагаас өнгөрсөн хоёр долоо хоногийн мэдээлэл дээр хийсэн тооцооллоор гаргажээ.

Дэлгэрэнгүй ...

8 сарын 4-нд 615 хүний сорьцод коронавирус илрүүлэх шинжилгээ хийхэд  бүгдэд вирус илрээгүй байна. Мөн өнөөдөр сайн мэдээтэй. Афганистан Улсаас ирсэн 14 энхийг сахиулагч эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн шатны сувилал руу шилжжээ. Ингэснээр Монгол Улсад онош батлагдсан 293 тохиолдол байгаагаас 244 хүн эдгэрсэн байна.

Дэлгэрэнгүй ...

Өчигдөр ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лаборатори, ЗӨСҮТ-ийн лабораторид нийт 611 хүний сорьцыг шинжилжээ. Бүгд сөрөг буюу коронавирус илрээгүй байна. 

Дэлгэрэнгүй ...

Өчигдөр буюу наймдугаар сарын 2-нд нийт 429 хүнд шинжилгээ хийжээ. Бүх шинжилгээний хариу сөрөг гарсан байна. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д нийт 63 хүн хэвтэн эмчлүүлж байгаа юм .

Дэлгэрэнгүй ...

ДЭМБ-ын Онц байдлын хорооны 4 дэх хурлаар ковид-19 нь олон улсын анхаарлын төвд эрүүл мэндийн тулгамдсан асуудал хэвээр байгааг онцолсон. Цаашдаа урт хугацааны туршид хариу арга хэмжээ авах шаардлагатай байгааг онцоллоо.

Дэлгэрэнгүй ...

8 сарын 1-нд 455 хүний сорьцонд коронавирус илрүүлэх шинжилгээ хийхэд 453 нь сөрөг гарсан. Харин Афганистанаас ирсэн хоёр энхийг сахиулагчдын 4 дэх давтан шинжилгээнээс ковид-19 илэрлээ.

Дэлгэрэнгүй ...

Өчигдөр ХӨСҮТ, Дархан-Уул аймгийн лабораторид 306 хүний сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна. Мөн өнөөдөр сайн мэдээтэй. Таван хүн эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн шатны сувилалд шилжиж байна. Хоёр орос, гурван Монгол хүн эдгэрч дараагийн шатны сувилалд шилжлээ.

Дэлгэрэнгүй ...

Германы эрдэмтдийн гарган авахаар ажиллаж байгаа вакцин хамгийн эртдээ ирэх жилийн дундуур бэлэн болох тухай Евроньюс мэдээлжээ.

Дэлгэрэнгүй ...

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд дэлхийн хэмжээнд нийт 260 мянга орчим халдварын тохиолдол, 6000 орчим нас баралт бүртгэгдсэн байна. Коронавирусний халдвараар АНУ, Бразил, Энэтхэг улсууд дэлхийд эхний гуравт бичигдсэн хэвээр байна. Харин БНАСАУ-д  коронавирусний сэжигтэй тохиолдол илэрсэн нь үгүйсгэгджээ. Үүнийг ДЭМБ-аас мэдээлсэн байна. 

Дэлгэрэнгүй ...

ХӨСҮТ-ийн хоёр, Дархан-Уул аймгийн салбар лабораторид өчигдөр 249 хүнд шинжилгээ хийжээ. Шинжилгээний хариу бүгд сөрөг буюу коронавирус  илрээгүй байна. ХӨСҮТ-д одоогоор нийт 66 хүн хэвтэн эмчлүүлж байгаа юм.

Дэлгэрэнгүй ...

ДЭМБ-аас Европын орнуудад коронавируст халдвар авах залуусын тоо эрчимтэй нэмэгдэж байгааг анхаарууллаа. ДЭМБ-ын Европ дахь бүс нутгийн захирал доктор Ханс Клюж Европын хэмжээнд 20-39 насны залуус коронавируст халдвар авах нь ихэссэн гэж мэдээллээ.

Дэлгэрэнгүй ...

Манай улсад онош батлагдсан тохиолдлын тоо нэмэгдээгүй. Өчигдөр шинжилгээнд хамрагдсан бүх хүний хариу сөрөг гарсан гэдгийг Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээллээ. Одоо ХӨСҮТ-д 66 хүн хэвтэн эмчлүүлж байна.

Дэлгэрэнгүй ...

Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс АНУ-ын зарим мужууд баар, цэнгээний газруудаа хаах шийдвэр гаргасан. Шийдвэр гарсны дараа өдөртөө бүртгэгдэж байгаа халдварын тохиолдол буурч эхэлсэн байна. Тус улсад халдвар авсан хүний тоо 4.2 саяд хүрээд байгаа юм. Харин дэлхий дахинд  24 цагийн хугацаанд 226 мянган хүн нэмж халдвар аван, өвчилсөн хүний тоо 16.6 саяд хүрлээ.

Дэлгэрэнгүй ...

7-р сарын 10-нд Стамбул-Улаанбаатарын онгоцоор ирсэн иргэдээс гурав дахь удаагаа шинжилгээ авахад хоёр хүнээс коронавируст халдвар илэрлээ. Ингэснээр манай улсад онош батлагдсан тохиолдлын тоо 291-т хүрлээ.  Мөн өнөөдөр гурван эдгэрч, эмнэлгээс гарсан байна.

Дэлгэрэнгүй ...

Одоогоор дэлхий даяар 150 гаруй лаборатори, судалгаа шинжилгээний байгууллага коронавирусний эсрэг вакцин бүтээхээр ажиллаж байна. Үүнээс 20 гаруй нь хүн дээрх туршилтын ажлаа эхлүүлээд байна. Хамгийн эхний вакцин энэ жилийн сүүлээр бэлэн болох төлөвтэй байна.

Дэлгэрэнгүй ...

Халдвар авч эмчлэгдэж байсан дөрвөн хүн эдгэрч, эмнэлгээс гарсан байна. Мөн өчигдөр Франкфуртын онгоцоор ирсэн зорчигчдын шинжилгээний хариу гарч, нэг тохиолдлоос халдвар илэрлээ. Ингэснээр манай улсад онош батлагдсан тохиолдлын тоо 289 боллоо.

Дэлгэрэнгүй ...

Дэлхий дахинд өвчилсөн хүний тоо 200 мянгаар нэмэгдэж нийт халдвар авсан хүний тоо 16.1 саяд хүрээд байна. Халдвар эрчимтэй тархсан хэвээр байгаа учраас вакцин гарах хүртэл урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ үргэлжлүүлж, ард иргэддээ тогтмол зөвлөмж хүргүүлхийг ДЭМБ-аас анхааруулсаар байгаа юм. Харин зургаан вакцин эмнэлзүйн гурав дахь шатны судалгаагаа эхлүүлжээ.

Дэлгэрэнгүй ...

Вьетнам Улсад 100 хоногийн дараа коронавируст халдварын шинэ тохиолдол бүртгэгдлээ. Аялал жуулчлалын төв Да Нан хотоос Бямба гаригт коронавируст халдварын шинэ тохиолдол бүртгэгдсэн тухай мэдээлэн онц байдлын зэргийг нэмэгдүүлсэн байна.

Дэлгэрэнгүй ...

ХӨСҮТ болон Дархан-Уул аймаг дахь салбар лабораторид өчигдөр нийт 264 хүнд шинжилгээ хийжээ. Эдгээр иргэдийн хариу бүгд сөрөг гарсан байна. Мөн өнөөдөр Франкфурт-Улаанбаатарын онгоцоор 266 зорчигч ирснээс сэжигтэй гэсэн найман хүнийг ХӨСҮТ-д тусгаарлажээ.

Дэлгэрэнгүй ...

Өчигдөр буюу 7 сарын 25-нд нийт 176 хүний сорьцонд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Одоогоор 71 хүн ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаагаас 61 нь хөнгөн, 9 нь хүндэвтэр байна.  

Дэлгэрэнгүй ...

Өнөөдрийн байдлаар дэлхийн хэмжээнд коронавируст халдварыг 100 хувь эмчлэх эм батлагдаагүй байгаа ч, хэд хэдэн эм эмчилгээнд эерэг үр дүнгээ өгч байгаа. Үүний нэг ремдэсивир эмийг дэлхийн олон оронд хэрэглэхийг зөвшөөрсөн байгаа. Ремдэсивир эмийг АНУ-ын Гилеад эмийн үйлдвэрт бүтээсэн.

Дэлгэрэнгүй ...

Өчигдөр нийт 903 хүний сорьцыг шинжилжээ. Бүх хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй мэдээг ХӨСҮТ-өөс мэдээллээ. Мөн өнөөдөр нэг хүн эдгэрч, дараагийн шатны сувилал руу шилжжээ.

Дэлгэрэнгүй ...

Энэ сарын 20-нд ДЭМБ-ын мэдээлснээр коронавируст халдвартай холбоотой эрдэм шинжилгээ, судалгааны 48 мянга гаруй ажил дэлхий нийтэд хийгджээ. Одоогийн байдлаар эмнэл зүйн 2,405 туршилт судалгаа хийгдсэнээс 228 нь амжилттай байна. Италийн эрдэмтэд витамин Д-г нэмэлтээр хэрэглэхийг зөвлөжээ.

Дэлгэрэнгүй ...

Ковид-19 цар тахал дэлхий нийтийг түгшээсэн хэвээр байна. Халдвар өнөөдрийн байдлаар дэлхийн 216 улс орон бүс нутагт бүртгэгдэж, нийт 15 сая 349 мянган хүн энэ өвчнөөр өвдөөд байна. Халдвараа тэргүүлж байгаа АНУ-д өчигдрийн байдлаар 70 мянга гаруй тохиолдол бүртгэгджээ.

Дэлгэрэнгүй ...

Өчигдөр гурван лабораторид нийт 709 хүний сорьцыг шинжлэхэд 708 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй байна. Харин Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн нэг жолоочийн шинжилгээнд коронавирус илэрчээ.

Дэлгэрэнгүй ...

Дэлхийн олон оронд амралт зугаалгын улирал эхлээд байна. Үүнтэй холбоотойгоор иргэдийн дунд цар тахлаас сэргийлэх сэрэмж багасч эхэлсэн. Гэсэн хэдий ч дэлхийн хэмжээнд халдвар шинээр авах иргэдийн тоо огтхон ч буурахгүй байгаа юм.

Дэлгэрэнгүй ...

Гурван сарын өмнө буюу 4-р сарын 4-нд Ковид-19 коронавируст халдвараар дэлхийд нэг сая хүн өвчилсөн гэж ДЭМБ-аас мэдээлж байсан. Тэгвэл халдвар авсан хүний тоо 15 саяд хүрлээ. Халдвар эрчимтэй тархаж байгаа учраас вакцин гарах хүртэл дэлхийн улс орнууд урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж байгаа арга хэмжээгээ сайжруулахыг зөвлөж байна.

Дэлгэрэнгүй ...

Халдвар авч эмчлэгдэж байсан нэг эмэгтэй эдгэрч өнөөдөр эмнэлгээс гарлаа. Ингэснээр онош батлагдсан 287 хүнээс 214 нь эдгэрээд байна. Одоо ХӨСҮТ-д 73 хүн хэвтэн эмчлүүлж байна. Мөн өчигдөр шинжилгээнд хамрагдсан бүх хүний хариу сөрөг гарчээ.  

Дэлгэрэнгүй ...

Сүүлийн үед ковид-19 цар тахлын халдвар тусаад эдгэрсэн хүмүүсээс дахин вирус илрэх тохиолдол гарч байна.  Монгол Улсад эдгэрсэн 31 хүнээс дахин халдвар илрээд байгаа юм. Тиймээс ажиглалтаас гарсан иргэдэд ямар нэгэн шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт хандахыг зөвлөлөө. 

Дэлгэрэнгүй ...

Коронавируст халдварын 213 мянган шинэ тохиолдол бүртгэгдэн дэлхий дахинд өвчилсөн хүний тоо 14 сая 898 /14,898,145/ мянгад хүрээд байна. Харин 24 цагийн хугацаанд 4000 гаруй хүн өвчний улмаас хорвоог орхижээ. 

Дэлгэрэнгүй ...

Долдугаар сарын 21-нд гурван лабораторид 461 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарлаа. Нийт батлагдсан тохиолдол 287 байгаагаас 213 нь эдгэрсэн. Гэвч эдгэрсэн иргэдээс дахин вирус илрэх  тохиолдол бүртгэгдэж байна. Тиймээс шаардлагатай иргэдийн тусгаарлагдах хугацааг сунгаж байгаа гэлээ.

Дэлгэрэнгүй ...

Олон Улсын анагаах ухааны томоохон сэтгүүлд туршилтын дүн амжилттай гарсан хоёр вакцины талаарх мэдээлэл нийтэлжээ. БНХАУ болон Их Британид хийгдэж байгаа хоёр вакциныг хүн дээр туршихад дархлааны хариу урвал гарсныг онцолсон байна. Үүнээс гадна хүний биед гаж нөлөөгүй болох нь нотлогджээ. 

Дэлгэрэнгүй ...

ДЭМБ-ын ээлжит хэвлэлийн хурлын үеэр гишүүд Америкийн уугуул болон Африк гаралтай хүмүүс халдвар авах нь их байгаа тухай мэдээллээ. Тэдгээр хүмүүс нь халдвараас хамгаалж, иргэд хоорондоо зай баримтлах боломжгүй нөхцөлд амьдардаг.

Дэлгэрэнгүй ...

Манай улсын хувьд өнөөдөр мөн сөрөг өдөр. Өчигдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдийг  тусгаарлан, шинжилгээнд хамруулсан. Тэдгээр иргэдийн хариу бүгд сөрөг гарчээ. 

Дэлгэрэнгүй ...

Коронавирусний халдвар авч эмчлэгдсэн иргэдээс дахин вирус илэрсэн 10 мянга орчим тохиолдол дэлхий дахинд бүртгэгджээ. Иймээс манай улс ийм байдал гарахаас урьдчилан сэргийлж сувиллаас гарч, гэртээ тусгаарлагдаж байх хугацаанд шинжилгээг дахин авч байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Манай улсын хувьд өнөөдөр сөрөг өдөр. Өчигдөр шинжилгээнд хамрагдсан бүх хүний хариу сөрөг гарчээ.

Дэлгэрэнгүй ...

2020 Оны 7 сарын 18-нд нийт 113 хүний сорьцонд коронавирус илрүүлэх шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарсан. Өнөөдөр мөн хоёр хүн эдгэрч дараагийн шатны ажиглалт руу шилжлээ. 

Дэлгэрэнгүй ...

Дэлхий дахинд ковид-19 цар тахлаар 14,123,00 гаруй хүн өвчилж, 596 мянган хүн нас баржээ. Өмнө нь 1 сараас 14 хоногийн хугацаанд 1 сая тохиолдол бүртгэгддэг байсан бол одоо 4-5 хоногт 1 сая тохиолдол бүртгэгдэх болжээ. Тиймээс улс орнуудыг анхаарлаа сулруулж болохгүйг сануулсаар байна.

Дэлгэрэнгүй ...

Дэлхийн хэмжээнд коронавируст халдварын эсрэг вакцин гарган авах ажилд анхаарлаа хандуулсаар байна. Ихэнх туршилтууд гурван үе шаттай явагдаж байгаа юм. ОХУ-ын Гамалейн нэрэмжит Эпидемиологи, микробиологийн үндэсний хүрээлэнд явуулж байгаа коронавирусний вакцины сүүлийн шатны туршилт удахгүй эхэлж, дэлхийн хэмжээнд хамгийн эхэнд туршилтаа дуусгаж байгаа вакцин болохоор байна.

Дэлгэрэнгүй ...

Дэлхий дахинд Ковид-19 цар тахлаар 14 сая гаруй хүн өвчиллөө. Халдвар маш эрчимтэй тархан халдварлаж байгааг ДЭМБ-аас санууллаа. Өчигдөр 237,700 гаруй халдвар бүртгэгдсэн нь цар тахал анх дэгдэж эхэлснээс хойш хамгийн их тохиолдол бүртгэгдсэн өдөр болж байна.

Дэлгэрэнгүй ...

COVID-19 цар тахал 216 улс оронд бүртгэгдэж, 13,885,000 хүн өвчлөөд байна. Сүүлийн 24 цагт дэлхий дахинд 226 мянган хүн шинээр халдвар авч, 5000 гаруй хүн нас барлаа. Энэ нь өвчлөл өмнөх өдрийнхөөс 16 мянгаар нэмэгдсэн үзүүлэлт юм. АНУ, Бразил, Энэтхэгт өвчлөл эрчимтэй нэмэгдсээр байна. Дэлхий нийтэд коронавируст халдварын нөхцөл байдал ямар байгаа талаарх мэдээллийг хүргье.

Дэлгэрэнгүй ...

COVID-19 цар тахлын талаарх вакцин, эмнэл зүйн мэдээллийг хүргье. Коронавируст халдвар гарснаас хойш дэлхий дахинд 45,119 эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлэгдсэн байна. Одоогоор вакцин бүтээх 163 ажил явагдаж байгаа. Үүний 23 нь туршилт явуулах зөвшөөрлөө аваад байна. АНУ-ын эрдэмтдийн бүтээсэн вакцин судалгааны гуравдугаар шатандаа явж байгааг мэдээллээ. Эрдэмтдийн судалгаагаар COVID-19 вирус нойр булчирхайг гэмтээх эрдсэлтэй гэж үзсэн байна.

Дэлгэрэнгүй ...

Манай дэлхийн хамгийн олон хүн амтай Энэтхэг Улс коронавируст халдвар хамгийн их бүртгэгдсэн гуравдагч орноор нэрлэгдэж байгаа. Өнөөдрийн байдлаар энэ улсад батлагдсан халдварын тохиолдол нэг сая давж, 343 мянган иргэн идэвхтэй халдвартай эмчлэгдэж байна.

Дэлгэрэнгүй ...