Ирэх онд Монгол-Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохионо. Энэ ойг хоёр улс хамтран тэмдэглэхээр боллоо.
Ойн хүрээнд 2022 оныг Монгол, Японы хүүхэд, залуучуудын найрамдал, солилцооны жил болгон зарлах тухай Япон Улсын Ерөнхий сайд санал ирүүлжээ. Энэ саналыг талархан хүлээн авч байгаагаа ерөнхийлөгч онцлоод Япон Улсын хөрөнгө оруулагчид манай улсад олноор ирж хоёр улсын хувийн хэвшлийг холбоход онцгойлон анхаарч ажиллахаа хэлсэн юм.
Хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдлуулан Японы талаас дээд өндөр түвшинд хүндтэй зочдыг хүлээн авч, Монгол Японы найрамдал хамтын ажиллагааг бататган бэхжүүлнэ хэмээн талууд уулзалтынхаа үеэр онцоллоо.