Ковид-19

Эрүүл мэндийн яамнаас албан ёсоор мэдээлэл өглөө. Өнгөрсөн 24 цагт 350 гаруй хүнд шинжилгээ хийхэд бүгд сөрөг буюу халдваргүй гарсан байна. Харин өнөөдөр Оросын Холбооны Улсаас ирсэн хоёр оюутан бүрэн эдгэрч эмнэлгээс гарлаа. Ингэснээр манай улс хүнд нөхцлөөс эх орондоо ирсэн 89 хүнийг бүрэн эдгээж чадлаа.

Зургаадугаар сарын 10-нд гурван лабораторид нийт 315 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй байна. Үүнд тандалтын зорилгоор цуглуулсан 8, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 11 хүний давтан шинжилгээ, ажиглах байранд тусгаарлагдсан 167 хүний давтан шинжилгээ, Дорноговь аймгийн Ханги боомтоор орж ирсэн 23 жолооч, Алтанбулаг боомтоор орж ирсэн 28 жолоочийн шинжилгээнд коронавирус илрээгүй. Мөн Зэвсэгт хүчний дайчдын 77 хүнд шинжилгээ оржээ. Бүх шинжилгээний хариу сөрөг буюу коронавирус илрээгүй байна.

Өчигдөр Нурсултан-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 175 хүнээс гурван хүнийг ХӨСҮТ-д тусгаарлаж, шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй гэлээ. Бусад ажиглах байранд тусгаарлагдсан хүмүүсийн шинжилгээ хийгдэж байгаа юм байна. 

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ