Хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөл МАН-ын удирдлагуудад шаардлага хүргүүллээ

Намууд

Хөгжлийн банкны асуудал олон нийтийн анхаарлын төвд байна. Төрийн өндөр албан тушаалтнууд их хэмжээний зээл авцгаасан нь ил болоод байгаа юм. Тэгвэл хэвлэл мэдээллийн 10 гаруй байгууллагын редакц өөрсдийн мэдээллээ нэгтгэн Монгол Ардын Намын ерөнхий нарийн бичгийн дарга Амарбаясгаланд хүргүүллээ. Мөн их хэмжээний зээл аваад эргэн төлөөгүй гишүүддээ хариуцлага тооцохыг шаардсан байна.

МАН авлига албан тушаалын гэмт хэрэгт нэр холбогдсон гишүүддээ хариуцлага тооцдог байхыг намын 30 дугаар их хурлаас гаргасан дүрмийн шинэчлэлд тусгасан. Ялангуяа Хөгжлийн банкны хэрэгт нэр холбогдсон нэр бүхий гишүүдийг намаас түдгэлзүүлэх, албан ёсны тайлбар хийхийг шаардсан. Гэтэл өнөөдрийг хүртэл намын зүгээс Хөгжлийн банкны зээлийн хэрэгт нэр холбогдсон гишүүддээ арга хэмжээ аваагүй байгаа юм. Тиймээс хэвлэл мэдээллийн салбарын төлөөллүүд нэгдэн МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Амарбаясгаланд дараах шаардлагыг хүргүүллээ. 

МАН-ын 10 гаруй гишүүн Хөгжлийн банкны чанаргүй зээлийн хэрэгт нэр холбогдоод байгаа. Их наядаар тоологдох энэ хэрэгт улс төрийн албан тушаалтнууд холбогдож, улсад их хэмжээний хохирол учруулаад хариуцлага, шийтгэлээ хүлээдгүй өнгөрдөг байдлыг халах хэрэгтэйг сэтгүүлчид хөндөж байна. Улс төрийн ямар өндөр албан тушаалтан байсан энгийн иргэнтэй ижил түвшний хариуцлага хүлээдэг байх хэрэгтэйг хэлж байна.