С.ЭРДЭНЭ: Х.Баттулга, Ж.Батсуурь нар АН-ын даргын сунгаа явуулж хууль зөрчиж байна

Намууд

Ардчилсан нам хоёр хуваагдаад удаж байна. Нам нэг байх үед даргаар ажиллаж байсан С.Эрдэнэ өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Ардчилсан намын нэг хэсэг энэ цаг үед даргын сунгаа явуулж эхэлсэн. Энэ сонгууль бүхэлдээ хууль бус, хуурамч гэдгийг С.Эрдэнэ дарга мэдэгдсэн байна. Мөн даргын сонгуульд нэр дэвшсэн Батсуурь, Баттулга болон зохион байгуулж буй хүмүүсийг Авлигатай тэмцэх газар болон хуулийн байгууллагад хандана гэдгээ онцоллоо.

Өөрсдийгөө АН гэж нэрлэн гэрчилгээгүй, тамгагүй, хууль ёсны бүртгэлгүй этгээдүүд АН-ын даргын сунгааг зарлаад орон нутгаар явж байна. Тэдний хувьд  удаа дараа шаардлага тавихад үл тоож, олон түмний тархи толгойг эргүүлж, АН-ын эв нэгдлийг хагалсан үйлдэл гаргасаар байна. Тиймээс энэ үйлдлийг хуулийн байгууллагад шалгуулна гэж АН-ын С.Эрдэнэ мэдэгдлээ.

Мөн хүчин төгөлдөр бус энэ сонгуулийн зохион байгуулж байгаа өөрийгөө АН-ын дотоод сонгуулийн хорооны дарга гэх Мөнхжаргал тэргүүтэй хүмүүсийг цагдаагийн байгууллагад өгч шалгуулна гэж мэдэгдлээ.

С. Эрдэнэ тэргүүтэй АН-ын зарим хүмүүс яг өнөөдрийн байдлаар АН-ын хууль ёсны удирдлага гэж тайлбарлаж байгаа юм. Тухайлбал энэ үндэслэл 2021 оны Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр С.Эрдэнэ нарыг АН-ын дарга гэж үзсэн. Ийм ч учраас С.Эрдэнэ Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшсэн гэж үзлээ.

ШУУД ҮЗЭХ