Ковид-19

Өнгөрсөн 24 цагт манай улс 316 хүнд коронавирусний шинжилгээ хийлээ. Бүх хүний хариу сөрөг буюу халдваргүй гарсан байна. Харин өнөөдөр дахин хоёр хүн бүрэн эдгэрч эмнэлгээс гарлаа. Ингэснээр манай улс коронавирусний халдвараар өвчилж, хүндхэн нөхцөлд байсан 111 хүнээ анагаалаа. Одоо халдвартай 86 хүнд эмчилгээ хийгдэж байна. 

6 сарын 16-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын лабораторид 316 хүний сорьцыг шинжилсэн. Үүнд: Ажиглах байранд байгаа 267 хүний давтан шинжилгээ, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 4 хүний давтан, Алтанбулагийн боомтоор орж ирсэн жолоочид болон тандалтын зорилгоор шинжилгээ хийгдсэн. Бүх шинжилгээ сөрөг буюу вирус илрээгүй байна.

 

Мөн 2 хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарч дараагийн сувилал руу шилжлээ. Эдгэрсэн хүний хувьд ОХУ-д Батлан хамгаалахын сургуульд суралцдаг 19 настай оюутан, 33 хоног эмчлэгдсэн бол 15 настай сурагч 31 хоног эмчлэгдлээ. Ийнхүү ковид 19-ын зөөвөрлөгдсөн 197 тохиолдлын 111 хүн эдгэрлээ.

Ковид 19-ын зөөвөрлөгдсөн 197 тохиолдлын 111 хүн эдгэрлээ

 

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ