Ковид-19

Коронавирусний халдвар авч эмчлэгдсэн иргэдээс дахин вирус илэрсэн 10 мянга орчим тохиолдол дэлхий дахинд бүртгэгджээ. Иймээс манай улс ийм байдал гарахаас урьдчилан сэргийлж сувиллаас гарч, гэртээ тусгаарлагдаж байх хугацаанд шинжилгээг дахин авч байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Манай улсын хувьд өнөөдөр сөрөг өдөр. Өчигдөр шинжилгээнд хамрагдсан бүх хүний хариу сөрөг гарчээ.

Халдвар авч эдгэрсэн хүнээс вирус дахин илэрсэн тохиолдол БНСУ-д 116 бүртгэгджээ. Манай улсад ч ийм тохиолдол гарсан гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн. Тиймээс хүн амын дунд халдвар тархах эрсдлээс урьдчилан сэргийлж, сувиллаас гарч, гэрийн тусгаарлалтад байх хугацаанд дахин шинжилгээнд хамруулж байна.

ГЭРЭЭР ТУСГААРЛАГДАЖ БАЙГАА ИРГЭДЭЭС ДАХИН ШИНЖИЛГЭЭ АВЧ БАЙНА

Хамгийн чухал нь иргэд амны хаалтаа зүүж, гараа тогтмол угаан эрүүл мэндийн байгууллагаас өнгсөн зөвлөмжийг дагахыг зөвлөлөө.

Энэ сарын 4-ний өдөр Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 253 хүн, мөн ХӨСҮТ-д тусгаарлагдсан долоон хүн зэрэг нийт 330 хүнийг өчигдөр шинжилгээнд хамруулсан байна. Эдгээр иргэдийн хариу бүгд сөрөг гарчээ.

 

ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 74 хүн хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 10 хүний биеийн байдал хүндэвтэр байгаа гэсэн юм. 

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ