Мэй Маск энэ жилийн Met Gala-д өөрийн хүү, тэрбумтан Элон Масктайгаа оролцлоо 

Энтертэйнмент

Мэй Маск 2022 оны Met Gala-д өөрийн хүү, тэрбумтан Элон Масктайгаа оролцлоо.

Загвар өмсөгч, зохиолч Мэй Маск Met Gala-д Dior-ын улаан хүрэн даашинз өмсөн давхар сувдаар гоёж, Dior цүнхтэй хослуулжээ. Мэй хамгийн сүүлд 2016 онд "Manus x Machina: Технологийн эрин үеийн загвар" сэдэвт үдэшлэгт оролцох үеэрээ Met Gala шоунд оролцож байсан. Тэр үед Юна Янгийн урласан урт нөмрөгтэй цэнхэр комбинзон өмссөн.

Өчигдөр орой оролцсон арга хэмжээнийхээ талаар тэрээр олон жилийн дараа инстаграмдаа "Ямар ч камер над руу чиглэсэнгүй. Хэн нэгэн зураг авах хүртэл би инээмсэглээд л зогсож байсан. Эцэст нь нэг нь авсан" гэж бичжээ. Элоний хувьд энэ үдшийн загварт энгийн цагаан зангиатай хослол сонгожээ. Тэрээр загварын сонголтоосоо илүү хачирхалтай жиргээнүүд, бизнесийн салбарт шуугиан тарьдагаа алдартай.

Тэрээр долоо хоногийн өмнө 4-р сарын 25-нд Twitter-ийг 44 тэрбум доллараар худалдаж авахаар тохиролцсон. Хэлэлцээр хараахан эцэслэгдээгүй байгаа ч Твиттер "Элон Маскийг хамгийн том хувьцаа эзэмшигч болсныг баталгаажуулсан юм.